



glister™
Олон үйлдэлт шүдний оо
Жин/эзлэхүүн: 151 мл/200 г
Glister™ Олон үйлдэлт шүдний оо

REMINACT™ цогцолбор/комплекс нь нөхөн сэргээх үйлчилгээтэй тул шүд цооролтыг эрт үед нь эмчилж, шүдний пааланг сэргээдэг.
Glister™ шүдний оо шүд цоорох эрсдлийг бууруулж, шүдний пааланг фтороор хангадаг болох нь батлагдсан.
Шүдээ сойз, оо ашиглан шүдээ угаах нь амны хөндийн өдөр тутмын арчилгааны чухал хэсэг юм. Насанд хүрэгчид болон 6 дээш насны хүүхдүүдэд тохирно.




Glister™ Олон үйлдэлт шүдний ооны давуу талууд:
- Жирийн устай харьцуулахад шүдний пааланг 75,84%* илүү үр дүнтэй цэвэрлэнэ
- Шүдний пааланд аюулгүй, байгалийн гаралтай өнгөлгөгч бодис агуулсан
- Амны хөндийн микробиомын өвөрмөц тэнцвэрт байдлыг хадгална
- Амьсгал сэнгэнэсэн сайхан болгоно
- Пааланг хамгаалж бэхжүүлнэ
- Кофе, цай, тамхины толбыг зөөлөн арилгаж, үр дүнтэй цэвэрлэнэ (тамхины өнгөрийг 22.85%** илүү үр дүнтэй арилгана)
- Буйлны эрүүл мэндийг дэмжинэ
- Шүдний өнгийг 42.42%*** илүү цагаан болгоно
****ISO-ын үлгэр жишээ хяналттай харьцуулахад. Therametric Technologies, Inc. компанийн явуулсан PCR (Pellicle Cleaning Ratio) In vitro №20-327 судалгаа.
***Дээжийн анхны утгатай харьцуулахад. Therametric Technologies, Inc. компанийн явуулсан PCR (Pellicle Cleaning Ratio) In vitro №20-326 судалгаа.









- Парабенууд
- Спирт
- Ус төрөгчийн хэт исэл
- Сахар
- Амьтны гаралтай найрлага



Уг шүдний ооны орц найрлагад хүчирхэг фтор агуулагдсан бөгөөд Nutrilite™-ийн сертификаттай фермд тарьж ургуулсан өндөр хяналтанд ургуулсан гаа зэрэг ургамлын гаралтай болон байгалийн гаралтай орцуудыг агуулдаг.
Ургамлын гаралтай сайхан амтыг авч, амаа цэвэрхэн, сэнгэнэсэн сайхан болсныг мэдэрхийн сацуу Glister™ бүтээгдэхүүн амны хөндийн эрүүл мэнд, микробиомын тэнцвэрийг найдвартай хамгаална гэдэгт итгэлтэй байгаарай.
Glister™ бүтээгдэхүүнүүдийн орц, найрлага аюулгүй, үр дүнтэй бөгөөд үйлдвэрлэлийн үе шат болгон нь нарийн хяналтан дор байдаг.
Амны хөндийн цэвэрлэгээний Glister™ гурван үе шатат системийн элемент бүрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж, эмнэлзүйн туршилтад хамруулсан байгаа.


Glister™ амны хөндийн арчилгааны системийн бүтээгдэхүүнүүдийн орц, найрлагад Nutrilite™-ийн сертификаттай фермд тарьж ургуулсан, үйлдвэрлэлийн үе шатуудыг нь хянах боломжтой гаа багтдаг. Nutrilite™-ийн сертификаттай фермд тарьж ургуулсан гааны гарал үүслийн гэрчилгээг харахын тулд nutrilitetraceability.com хаягаар нэвтэрнэ үү.
Цельсийн 5-аас +32 хэмийн температурт тээвэрлэнэ.
Үйлдвэрлэсэн огнооноос хойш хадгалах хугацаа: 3 жил.Дурын бүтээгдэхүүний хүчинтэй хугацааг мэдэхийн тулд дараах Telegram ботод нэвтрэн орно уу: @amway_order_bot.



Энэ бүтээгдэхүүн Glister™ АМНЫ ХӨНДИЙН АРЧИЛГААНЫ СИСТЕМИЙН 1-Р АЛХАМД зориулагдсан.
Өглөө, оройд хэрэглэнэ.
Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд шүдээ дор хаяж 2 минут угаана.