Сайтыг ашиглах нөхцөлүүд
1. Ерөнхий заалтууд
1.1. Энэ Нөхцөлүүд нь «Amway Central Asia» ХХН болон Хэрэглэгч (цаашид хамтад нь “Талууд”, тус тусад нь “Талууд” гэнэ) хоорондын Amway Central Asia вэбсайт (цаашид «сайт» гэнэ), үйлчилгээний сайт болон Хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх үед ашиглах явцад үүссэн харилцааг зохицуулна.
1.2. Тодорхой Сервисийг ашиглах ба/эсвэл Хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх тухай тусдаа баримт бичиг, гэрээ зөвшилцөл хийх замаар, тэр дундаа:
- «Amway Central Asia» ХХН-ийн Бизнес эрхлэлтийн бодлого, «Amway Central Asia» ХХН-ийн Ёс зүйн дүрэм, мөн хэрэв та БДБЭ/Бүртгэлтэй үйлчлүүлэгч болохыг хүсвэл стандарт бүртгэлийн маягт, стандарт гэрээний нөхцлүүдээр;
- Хувийн мэдээлэл боловсруулах журмаар Талууд хоорондын харилцаанд нэмэлт зохицуулалт хийж болно.
1.3. Одоо хүчинтэй хэрэгжиж байгаа Нөхцөлийг Интернэтэд https://www.amway.mn/legal/website-terms-of-use хаягаар нийтэлсэн байгаа.
1.5 Amway-ийн Хараат бус бизнес эрхлэгчдэд (БДБЭ)/Бүртгэлтэй хэрэглэгчдэд «Amway-н бизнес эрхлэлтийн бодлого»/«Amway-н Хэрэглэгчидтэй ажиллах нөхцөл», «Amway-ийн ёс зүйн дүрмийг» ашиглагддаг бөгөөд бараа, үйлчилгээ худалдан авахдаа эдгээрийг дагаж мөрдөх ёстой байдаг.
1.6 Вэбсайтыг ашиглах нөхцөл нь үе, үе өөрчлөгдөж болно. Шинэчилэгдсэн хувилбарууд нь Amway-н вэб сайтад тавигдах бөгөөд нэн даруй хүчин төгөлдөр болдог. Amway-н вэбсайтыг ашиглахдаа вэбсайтын ашиглалтын нөхцөл шинэчлэгдсэн эсвэл өөрчлөгдсөн эсэхийг тогтмол шалгаж байхыг зөвлөж байна.
1.7. Amway вэб сайт нь Amway компани, Amway бизнесийн боломжууд, Монголд толилуулсан Amway-н бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг агуулдаг. Вэбсайтыг өөр улс орнуудаас ашиглахад Amway ямар ч хариуцлага хүлээхгүй.
2. Сайт ашиглах дүрэм
2.1. Хэрэглэгч Нөхцөлийг зөвшөөрч, түнийг дагаж мөрдөж байгаа тохиолдолд л сайтыг ашиглах боломжтой бөгөөд тухайн сайтад хэрэглэгчээр бүртгүүлэх нь зөвшөөрөл болно. Сайтын үндсэн функцүүдийг ашиглахын тулд Хэрэглэгч Аккаунт үүсгэнэ.
2.2. Хэрэглэгч Аккаунтаа бүртгүүлэхдээ хэрэгтэй, үнэн зөв мэдээллүүдийг, тэр дундаа овог, нэр, хүйс, төрсөн он сар өдөр болон бусад мэдээллүүдийг өгнө. Хэрэглэгч сайтад нэвтрэхийн тулд (одоогийн хууль тогтоомжид тусгагдсан болон/эсвэл «Amway Central Asia» ХХН-ийн дүрэм журмаар тогтоосноос бусад тохиолдолуудад) задруулж болохгүй өвөрмөц мэдээлэл болох логин, паролийг/нууц үгийг үүсгэдэг. Нууц үгээ алдсаны улмаас хэрэглэгчийн Аккаунт залилан мэхлэх болон бусад хууль бус үйлдэлд өртөх эрсдэлийг Хэрэглэгч өөрөө хариуцна.* Гуравдагч этгээдэд ашиглуулхаас зайлсхийхийн тулд хангалттай төвөгтэй нууц үг сонгохыг Хэрэглэгчид зөвлөдөг.
2.3. Amway компани (сайтын админ) Нөхцөлүүдийг биелүүлэх, үйлчилгээ үзүүлэх, сайтаараа дамжуулан хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх зорилгоор Хэрэглэгчийн бүртгүүлэх явцдаа зааж өгсөн хувийн мэдээллийг, тухайлбал:
• Овог, нэр;
• Төрсөн огноо;
• Хүйс;
• Amway вэб сайт дах аккаунтын нэр;
• Amway вэбсайт дах аккаунтын нууц үг;
• Amway вэбсайтын PIN код;
• Төрсөн огноо (нас);
• Одоо оршин суугаа газрын хаяг;
• Бүртгэлийн хаяг;
• Захиалга хүргэх хаяг.
• Цахим шуудангын хаяг (И-мэйл);
• Иргэн харьяаллын талаарх мэдээлэл;
• Паспортын мэдээлэл, түүний дотор паспортын сери, дугаар, олгосон огноо, хэн олгосон болхыг;
• Паспортын сканнердсан хуулбар, 2-3 хуудас;
• Тэтгэврийн даатгалын албан гэрчилгээ;
• Холбоо барих утасны дугаар(ууд);
• Гар утасны дугаар(ууд);
• Факсын дугаар(ууд);
• Спонсорын дэлгэрэнгүй мэдээлэл (овог, нэр, дугаар зэрэг);
• Олон улсын дэлгэрэнгүй мэдээлэл (овог, нэр, дугаар зэрэг);
• Томилсон хүний овог, нэр, паспортын дугаар, сери, олгосон огноо, төрсөн он, сар, өдөр, хэн олгосон зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл;
• Amway-н дугаар;
• Банк, кредит, дебит картын мэдээлэл болон/эсвэл төлбөртэй холбоотой бусад мэдээллийн;
• Cookie файлууд;
• Мэргэжил;
• Төрсөн газар;
зэргийг боловсруулдаг.
2.4. Нөхцөлд нэгдэж, Аккаунтад мэдээлэл байршуулснаараа Хэрэглэгч ХМ-ийг боловсруулах Amway-н Журмын дагуу хувийн мэдээллээ боловсруулахыг Amway-д (Сайтын админд) зөвшөөрч байгаа хэрэг юм.
2.5. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг боловсруулах зорилго нь Amway-ийн үйлчилгээгээр хангах, үйлчилгээ, вэбсайт болон Amway PD боловсруулах журамд заасан бусад зорилгоор ашиглах боломжийг олгох явдал юм.
2.6. Аккаунтаа өмнө нь бүртгүүлсэн Хэрэглэгчийн сайтад нэвтрэх үйл явц cookies технологи болон өөр, бусад аргуудыг ашиглан автоматаар зөвшөөрөл авч, Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгээ оруулах, цахим шуудангаар хүлээн авсан холбоос/линк дээр дарах замаар хийгддэг.
2.7. Сайт дээр бүртгүүлсэн хүн бүртгүүлсэний үр дүнд ашиглах, удирдах эрхийг нь олж авсан Хэрэглэгчийн Аккаунтын зохих эрхт эзэмшигч нь мөн гэж тооцогдно.
2.8. Хэрэглэгч Сайт руу нэвтрэх үед хэрэглэгчийг автоматаар таних, түүнчлэн статистик мэдээлэл, ялангуяа сайтаар хэр их зочилж байгаатай холбоотой мэдээллүүдийг цуглуулах зорилгоор cookies технологийг ашиглаж болно.
2.9. Хэрэглэгч браузерийн cookies технологийг ашиглахыг зохих тохиргоог ашиглах замаар хязгаарлах эсвэл хориглох эрхтэй.
2.10. Хэрэв нууц үгээ алдсан, профайл блоклогдсон эсвэл бусад шалтгааны улмаас нэвтрэх зөвшөөрөл авч чадахгүй бол Хэрэглэгч Сайтын Админы тусламж, үйлчилгээний албатай холбоо барих эрхтэй. Аккаунт болон хэрэглэгчийн нэвтрэх зөвшөөрлийг сэргээх аргуудыг Админ дангаараа өөрчилж, цуцалж, нэмж болно.
2.11. Сайтын Админ нь сайтыг бүтэн хоногийн турш ажиллуулдаг, гэхдээ техникийн гэмтэл, засвар үйлчилгээний улмаас тасалдал гарахгүй гэсэн баталгааг өгдөггүй. Админы зүгээс Сайт эсвэл аливаа үйлчилгээ ирээдүйд, тодорхой цагт ажиллах болно эсвэл үйл ажиллагаагаа зогсоохгүй гэсэн баталгаа өгөхгүй.
2.12. Сайтыг ашиглах үедээ Хэрэглэгч нь Контенттой холбоотойгоор, ялангуяа Хэрэглэгчийн нийтэлсэн контент, бусад материал, мэдээллүүдтэй холбоотойгоор; Сайт дээр байрлуулсан холбоосоор/линкээр дагаж орох үедээ; Хэрэглэгчийн компьютерт хортой программ хангамжууд сөрөг, муугаар нөлөөлөх, акаунт руу шударга бусаар нэвтрэхээс сэргийлэх үүднээс, нууц үгийг таах гэж оролдох болон хэрэглэгчид учирч болох бусад сөрөг үр дагавруудаас зайлсхийх зорилгоор аливаа файл, түүний дотор програм хангамжийг ашиглах үедээ болгоомжтой байх үүрэгтэй.
2.13. Хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх, сайтын Сервисийг ашиглах Журмыг сайтад байршуулсан холбогдох материалуудад тайлбарласан байгаа.
2.14 Amway-н вэб-сайтын нууц үгээр хамгаалагдсан хэсгүүд нь зөвхөн БДБЭ болон тэдгээрийн хэрэглэгчид болох Монгол улс дах Бүртгэлтэй хэрэглэгчдэд зориулагдсан болно. Хэрэв та нэг ч БДБЭ-г танихгүй, гэхдээ тэдний хэн нэгэнтэй нь холбогдохыг хүсвэл www.amway.mn вэб сайтад байгаа холбоо барих маягтыг ашиглана уу.
2.15. Amway вэб сайтыг ашиглах явцад Amway-д өгөх мэдээлэл бүгд үнэн зөв, бүрэн бүтэн байх ёстой. Хэрэв өгсөн мэдээлэл буруу, дутуу эсвэл хуучирсан гэж үзэх үндэслэл бидэнд бий болвол Amway вэб сайтад хандах хандалтыг тань хязгаарлаж эсвэл бүр хааж болно.
2.16. Та https://www.amway.mn/ вэб сайтад захиалга байршуулснаараа «Amway Central Asia» ХХН-өөс бүтээгдэхүүн худалдан авч, уг эх сурвалжаараа дамжуулан үйлчилгээний нөхцөлтэй танилцсан болохоо баталгаажуулна.
3. Зохиогчийн эрх ба Amway-н вэб сайтын материалуудыг ашиглах
3.1 Amway-н вэбсайт болон Amway вэб сайтад тавигдсан материалууд, тэр дундаа худалдаа арилжааны нэр, барааны тэмдэгт, түүний дотор «Amway» барааны тэмдэгт зэрэг нь оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан байдаг бөгөөд Amway компани тэдгээрийг лицензийн дагуу эсвэл оюуны эрх эзэмшигчдийн зөвшөөрлийн дагуу эзэмшдэг. Ийм оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан материалуудад Amway вэб сайтад (цаашид “Вэб сайтын материалууд”) байршуулсан дизайн, макет, сайтын гадаад үзэмж, график, фото зураг, зураг, нийтлэл, өгүүллэг болон бусад материалууд багтана.
3.2 Вэбсайтын материалуудыг зөвхөн Amway-аас урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлтэйгээр хуулбарлах, тараах, нийтлэх, олон нийтэд үзүүлэх, түгээх боломжтой. Энэ дүрэмд үл хамаарах зүйл нь Amway компани БДБЭ/Бүртгэлтэй хэрэглэгчдэд БДБЭ бизнесийг дэмжих зорилгын үүднээс вэбсайтын материалыг татаж авах, хадгалах, хэвлэх, хуулах, түгээх, харуулах замаар ашиглах хязгаарлагдмал, онцгой бус, буцаан авч болох эрхийг олгож болох бөгөөд ингэхдээ Материалууд өөрчлөгдөх ёсгүй гэсэн нөхцөлийг тавьж, вэбсайтын материалыг гуравдагч этгээдэд задруулсан тохиолдолд мэдээллийн эх сурвалжийн холбоосыг/линкийг өгдөг. Хэрэв танд вэбсайтын материалыг ашиглатай холбоотой нэмэлт асуулт байвал холбоо барих маягтыг ашиглан бидэнтэй холбогдоорой.
3.3 БДБЭ-тэй байгуулсан гэрээний хугацаа Amway-н зүгээс цаашдын ямар нэгэн нэмэлт арга хэмжээ авалгүйгээр цуцлагдвал Amway-н вэб сайтын нууц үгээр хамгаалагдсан хэсгийг ашиглах эрх нь дуусгавар болно. Гэрээ цуцлагдсан тохиолдолд материалыг хуулийн дагуу хадгалах шаардлагатай биш л бол БДБЭ хадгалсан, хэвлэсэн, хуулбарласан бүх материалуудаа устгах ёстой.
4. Бусад вэбсайтуудад шилжих холбоосууд
4.4 Amway өөрийн хяналтанд байдаггүй бусад вэбсайтуудын холбоосыг/линкийг өгч болно. Amway нь гуравдагч этгээдийн вэбсайтаас өгсөн мэдээлэл, материалуудад хариуцлага хүлээхгүй. Ийм вэбсайтыг ашиглах, хувийн мэдээлэл эсвэл бусад мэдээллийг өгөхөөс өмнө бүх гуравдагч этгээдийн вэбсайтуудын ашиглалтын нөхцөл болон нууцлалыг шалгаж үзэхийг бид танд зөвлөж байна.
5. Бусад сайтуудаас Amway-н вэб сайт руу шилжих холбоосууд
5.5 Гуравдагч этгээдийн вэб сайтаас www.amway.mn сайт руу холбоос/линк оруулахдаа Amway-аас урьдчилан бичгээр зөвшөөрөл авах шаардлагатай. Хэрэв та өөр вэб сайтад холбоос/ линк байршуулахыг хүсвэл холбоо барих маягтыг ашиглан бидэнтэй холбогдоорой.
6. Хариуцлагын хязгаарлалт, баталгаа өгөх болон хохирол барагдуулхаас татгалзах
6.1 Amway-н вэб сайтад нэвтэрсэнтэй, түүний агуулгыг ашигласантай, эсвэл вэб-сайтад нэвтэрч, түүний агуулгыг ашиглаж чадаагүйтэй холбоотойгоор, эсвэл чадаагүйн үр дүнд үүссэн (гэхдээ зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй) эд хөрөнгийн хохирол, ашиглах боломжоо алдах, бизнес эрхлэх боломжоо алдах, эдийн засгийн алдагдал хүлээх, мэдээлэл алдах гэх мэт аливаа шууд, шууд бус болон бусад хохирлыг Amway компани Холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хүрээнд хариуцахгүй.
6.2 Amway вэб сайтдаа оруулсан мэдээлэл, материалуудыг үнэн зөв байлгахын тулд бүхий л хүчин чармайлтаа тавин ажилладаг. Гэсэн хэдий ч Amway компани бүх мэдээлэл, материалын үнэн зөвийг баталгаажуулж чадахгүй бөгөөд энэ вэбсайтад байгаа аливаа мэдээлэл, материалын үнэн зөв, бүрэн бүтэн байдал, найдвартай байдалд хариуцлага хүлээхгүй. Вэб сайтын үйл ажиллагаа тасалдалгүй, алдаагүй байх эсвэл вэб сайт таны техник хангамж, програм хангамжийг гэмтээж болзошгүй вирус болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдээс ангид байлгана гэсэн баталгааг өгөхгүй. Amway компанийн зүгээс Amway-н вэбсайт нь таны ашиглаж болох техник хангамж эсвэл програм хангамжтай нийцнэ гэсэн баталгааг өгөхгүй бөгөөд Amway-н вэбсайт үргэлж нээлттэй байна, түүнийг хүссэн ямар ч үед ашиглаж болно гэсэн баталгааг өгдөггүй.
6.3 Вэбсайтыг ашигласнаараа Та «Вэб-сайт ашиглах нөхцөл» болон Таны вэб сайтыг ашигласантай холбоотойгоор үүдэн гарах аливаа гомдол, хохирлоос Amway-г хамгаалж, хохирлыг барагдуулж, аюулгүй болгоно гэсэн зөвшөөрлөө өгч байна гэсэн үг.
7. «Вэбсайтыг ашиглах нөхцөл»-ийг зөрчсөний төлөө Amway-н вэбсайт руу нэвтрэх эрхийг хязгаарлах, хаах
7.1 «Вэбсайтыг ашиглах нөхцөл»-ийг зөрчсөн тохиолдолд, ялангуяа Amway-н вэб сайт эсвэл Amway-н вэб сайт болон түүний зарим элементүүдийг энэ ашиглах Нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах тохиолдолд Amway вэб сайтад нэвтрэх эрхийг хязгаарлах, эсвэл блоклож болно.
7.2 Amway-н вэб-сайтыг болон вэб-сайтын агуулгыг хэдийд ч хамаагүй хэсэгчлэн эсвэл бүрмөсөн өөрчлөх, блоклох, хаах эрх нь Amway-д байгаа болно.
8. Хуваагдах чанар
8.1 Эдгээр вэбсайтын нөхцлийн аль нэг заалт хүчингүй болсон эсвэл шүүхээс хүчингүй болгосон бол энэ нь үлдсэн нөхцлүүдийн хүчинтэй байдалд нөлөөлөхгүй.
9. Хэрэглэх хууль, тогтоомж
9.1 Хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол Amway-н вэб сайтыг ашиглах болон энэ «Вэб-сайт ашиглах нөхцөлүүд» нь Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулагдана.
* Анхаар: Нууц үгийг гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй, зөвшөөрөлгүй нэвтрэхээс хамгаалах ёстой. Хэрэв та нууц үгийг тань зөвшөөрөлгүй ашигласныг мэдсэн бол Amway-д нэн даруй мэдэгдэх ёстой. Нууц үгийг буруу ашигласны улмаас учирсан хохирлыг Amway компани хариуцахгүй.