glister™
Олон үйлдэлт ам зайлагч

₮ 48,110.00
₮ 40,893.0040893.0
Бүртгүүлсний дараах үнэ
Барааны тэмдэгт: 124108
Жин/эзлэхүүн: 72 мл
Тоо хэмжээ:

    Glister™ Олон үйлдэлт ам зайлагч

    Алхам
    Олон үйлдэлт, баяжуулсан ам зайлагч нь амны хөндийн өдөр тутмын арчилгааны салшгүй нэг хэсэг бөгөөд цэвэрлэгээний 3 үе шатат Glister™ системийн сүүлчийн үе шат юм.
    Хэл, хацар, буйл, амны хөндий доторх хүрэхэд хэцүү хэсгүүдийн бактерийг арилгахад тусална. Амны хөндийн арчилгааны Glister™ системийн нэг хэсэг болгон хэрэглэж, шүд, буйлны эрүүл мэндийг сахихад тусалдаг ба амны хөндийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг. Шүдны толбо,бохирдолтой үр дүнтэй тэмцдэг CPC (цетилпиридинийн хлорид) агуулдаг.

    Glister™ олон үйлдэлт ам зайлагчийн давуу тал:

    • Амны хөндийн микробиомын эрүүл тэнцвэрийг дэмжинэ
    • Ам эвгүй үнэртэй болгож болох бактериудыг 99.9% хүртэл устгахад тусалдаг*
    • Шүд хоорондын зайг цэвэрлэхэд тусалдаг
    • Найрлагадаг нь багтдаг CPC (цетилпиридинийн хлорид)-ийн ачаар шүдний толбо, бохирдолыг 29% илүү үр дүнтэй арилгадаг.**
    *Department of Biomedical Sciences and Comprehensive Care Indiana University School of Dentistry-ийн явуулсан микробын эсрэг үйл ажиллагааны in vitro судалгаа.
    **CPC (цетилпиридинийн хлорид)-тай ам зайлагчийг хэрэглэх нь фтортой шүдний оогоор угаасны дараа CPC-гүй ам зайлагчыг хэрэглэхтэй харьцуулвал шүдний бохирдолыг 29% хүртэл үр дүнтэй бууруулдаг болох нь эмнэлзүйн хувьд батлагдсан. Шинжлэх ухааны дараах номын дагуу: Clinical investigation of the efficacy of a commercial mouthrinse containing 0.05% cetylpyridinium chloride in reducing dental plaque (Pedro L Hernandez-Cott, Augusto Elias Boneta, Bernal Stewart, William DeVizio, Howard M Proskin) https://pubmed.ncbi.nlm.nih.gov/19591335/
    3 алхам эрүүл инээмсэглэлтэй болох
    Амны хөндийн цэвэрлэгээний Glister™ гурван үе шатат, ойлгомжтой систем нь ариун цэвэр сахих өдөр тутмын зан үйлийг энгийн зуршил болгоход тусалдаг. Амны хөндийн ариун цэврийг сахина гэдэг нь өдөр бүр шүдний оо, сойзоор угаах, шүдний утас, ам зайлагч, түүнчлэн ам сэнгэнүүлэгч шүршигчийг өдрийн турш хэрэглэхийг хэлнэ.
    95% Glister™ Амны хөндийн арчилгааны системийг ашигласнаар ам болон/эсвэл шүд нь илүү цэвэр болсон гэдгийг хэрэглэгчдийн 95% нь онцолсон.
    *Therametric Technologies, Inc. компанийн явуулсан Enamel Polishing Potential In Vitro №20-328 судалгаа.
    Өөр юу мэдэж авах ёстой вэ?
    Спирт, өнгө оруулагч агуулаагүй
    Nutrilite™-ийн сертификаттай фермд тарьж ургуулсан гааны шинэхэн амт
    Хэмжүүрийн шугамтай холих зориулалттай шинэ аяган таг
    Илүү сайжруулсан тун тохируулах шахуургатай
    Эзлэхүүн:
    72 мл
    Нэг зайлагчийг 100 хүртэлх удаа хэрэглэнэ
    (зааврын дагуу усаар шингэлсэн үед)
    Найрлагад нь дараах зүйлийг агуулаагүй болно:
    • Спирт
    • Хиймэл өнгө оруулагч
    • Хэт исэл (пероксид)
    • Сахар
    • Парабенууд
    • SLS (натрийн лаурилсульфат)
    • Амьтны гаралтай найрлага
    Glister™-ийн давуу талууд:
    Шалгадсан томъёо болон ургамлын гаралтай With Plant-Based Goodness™ орц найрлага

    Уг шүдний ооны орц, найрлагад хүчирхэг фтор агуулагдсан бөгөөд Nutrilite™-ын сертификаттай фермд тарьж ургуулсан хяналттай гаа зэрэг ургамлын гаралтай болон байгалийн гаралтай орцуудыг агуулдаг.

    Ургамлын гаралтай сайхан амтыг авч, амаа цэвэрхэн, сэнгэнэсэн сайхан болсныг мэдрэхийн сацуу Glister™ бүтээгдэхүүн амны хөндийн эрүүл мэнд, микробиомын тэнцвэрийг найдвартай хамгаална гэдэгт итгэлтэй байж болно.

    Чанарын хяналт, аюулгүй хэрэглээ

    Glister™ бүтээгдэхүүнүүдийн орц, найрлага аюулгүй, үр дүнтэй бөгөөд үйлдвэрлэлийн үе шат болгон нь нарийн хяналтан дор байдаг.

    Амны хөндийн цэвэрлэгээний Glister™ гурван үе шатат системийн элемент бүрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж, эмнэлзүйн туршилтад хамруулсан байгаа.

    Хянах боломжтой найрлага

    Glister™ амны хөндийн арчилгааны системийн бүтээгдэхүүнүүдийн орц, найрлагад Nutrilite™-ийн сертификаттай фермд тарьж ургуулсан, үйлдвэрлэлийн үе шатуудыг нь хянах боломжтой гаа багтдаг. Nutrilite™-ийн сертификаттай фермд тарьж ургуулсан гааны гарал үүслийн гэрчилгээг харахын тулд nutrilitetraceability.com хаягаар нэвтэрнэ үү.

    Цельсийн 5-аас +32 хэмийн температурт тээвэрлэнэ.

    Үйлдвэрлэсэн огнооноос хойш хадгалах хугацаа: 3 жил.
    Дурын бүтээгдэхүүний хүчинтэй байх хугацааг мэдэхийн тулд дараах Telegram ботод нэвтрэн орно уу: @amway_order_bot.
    Бүгдийг харуулах
    Байгалийн гаралтай орц, найрлага
    Nutrilite™-ийн гаа
    Лиш цэцэг
    Лавар
    Шанцай
    Цагаан гаа
    Найрлага: Water/Aqua, PEG-40 Hydrogenated Castor Oil, Glycerin, Flavor/Aroma/Арома, Propylene Glycol, Sodium Saccharin, Cetylpyridinium Chloride, Sodium Benzoate, Poloxamer 407, Citric Acid, BHT, Cinnamal, Eugenol.
    Бүгдийг харуулах
    Glister™-ийг хэрэглэх заавар:

    Энэхүү бүтээгдэхүүн амны хөндийн арчилгааны Glister™ системийн 3-р алхамд зориулагдсан.

    Шахуурга дээр 4 удаа дарж, зайлагчаа таг руу шахаж гаргасныхаа дараа дунд шугам хүртэл (20 мл) усаар дүүргэж, 30 секундын турш амаа сайтар зайлаад угаалтуур руугаа нулимаж хаяна.

    Өглөө оройд шүдний сойз, утсаар угаасны дараа хэрэглэнэ. Илүү үр дүнтэй байлгах үүднээс хэсэг хугацаанд амаа зайлахгүй, шингэн зүйл уухгүй байгаарай.

    Бүгдийг харуулах