Захиалга цуцлах дүрэм

  1. Захиалгыг зөвхөн үндсэн захиалга үүсгэгч л цуцлах боломжтой бөгөөд салгаж цуцлах боломжгүй.
  2. Захиалга цуцлах нөхцөл:
    • Захиалга агуулахаас ачигдаагүй.
    • Хүргэлтийн ажилтан захиалгыг хүлээн авагчид хүргээгүй.
  3. АНХААР!

    Нэгэнт захиалагчид захиалга нь хүргэгдсэн бол захиалгыг цуцлах боломжгүй. Буцаалт хийхийн тулд та "Буцаалт" процедурыг ашиглах хэрэгтэй.

  4. Хүсэлт гаргах:
    • Захиалга цуцлах хүсэлтийн маягтыг дараах холбоосоор орж татаж авна уу.
    • Маягт бөглөхдөө үндсэн захиалагчийн ПИН кодыг мэдэж байх ёстой.
      ПИН код нь зөрсөн тохиолдолд хүсэлтийг хүлээн авахаас татгалзахыг анхаарна уу. Татгалзсан тухай мэдэгдлийг үндсэн захиалагчийн утасны дугаар руу SMS хэлбэрээр илгээнэ.
  5. Мөнгө буцаан олголт:
    • Мөнгөний буцаан олголт нь захиалга төлсөн аргаас хамааран үндсэн захиалага үүсгэгчийн банкны карт эсвэл илүү төлөлтийн данс (AR)-нд шилжүүлэгдэнэ.
    • Хүсэлт нь "Буцаан олгосон" төлөвт шилжсэн тохиолдолд буцаж олгогдоно.
  6. ПИН-кодыг сэргээх:

    Хэрэв ПИН-код алдагдсан бол холбоосоор дамжуулан сэргээж болно.

  7. Оноо засах:
    • Та тухайн сарын 25-нд багтаан буцаалт хийсэн тохиолдолд оноо нь энэ сард бодогдоно, 25-ны дараах буцаалтын оноо нь дараагийн сард засагдана.