Хэрэглэгчийн www.amway.mn вэб сайтад бүртгүүлэх нөхцөл

  1. Хэрэглэгчээр (цаашид “Хэрэглэгч гэнэ) бүртгүүлэх зорилгоор бүртгэлийн маягтанд оруулсан миний бүх мэдээлэл үнэн зөв байна. Оруулсан мэдээллийнхээ үнэн зөв болохыг, хэрэв мэдээлэл өөрчлөгдсөн бол компанид нэн даруй мэдэгдэхийг үүрэг хүлээж байна;
  2. Хэрэглэгчдэд зориулагдсан хамтын ажиллагааны Нөхцөл (цаашид “Дүрэм” гэнэ); Amway-н вэбсайтын нууцлалын Журам, вэб сайтыг ашиглах Нөхцөл, «Amway Central Asia» ХХН-ийн хувийн мэдээлэл боловсруулах журам; захиалга өгөх, бүтээгдэхүүн худалдан авах, хүргэх нөхцөл; Хэрэглэгчдэд тавигдах шаардлага, нөхцөл; Компани өөрийн үзэмжээрээ дангаараа тогтоож, хянан засварлан www.amway.mn вэб сайтад байршуулдаг, эсвэл Компаниас тогтоосон бусад аргаар Хэрэглэгчдэд хүргэдэг шаардлага, нөхцөлүүдтэй Хэрэглэгчийг бүртгэх энэхүү Нөхцөлийн (цаашид “Бүртгэлийн нөхцөл гэнэ) 6-д заасны дагуу танилцаж, зөвшөөрөв.
  3. «Amway Central Asia» ХХН-ийн хувийн мэдээллийг боловсруулах журамд заасан нөхцлийн дагуу хувийн мэдээллээ боловсруулахыг, түүнчлэн компанийн нэрийн өмнөөс мессэж, цахим шуудан болон харилцаа холбооны бусад суваг, түүний дотор IOS, Android үйлдлийн системд зориулсан программуудаар (зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй) дамжуулан Монгол Улсын хууль тогтоомжид харшлахгүй аливаа контентыг, ялангуяа мэдээллийн, сурталчилгааны, зөвлөгөөний шинж чанартай мэдээллүүдийг утасандаа эсвэл бүртгэлийн маягтанд заасан имэйл хаягаараа хүлээн авахыг зөвшөөрч байна.
  4. Компанийн нэрийн өмнөөс имэйл болон харилцаа холбооны бусад сувгуудаар, түүний дотор IOS болон Android үйлдлийн системд зориулсан программуудаар дамжуулан мессэж, шуудан хүлээн авахаас татгалзахын тулд би энэ Нөхцөлийн 13-т заасан шуудангийн хаягаар эсвэл infomn@amway.com хаягаар холбогдох хүсэлтээ Компани руу илгээнэ.
  5. Компанийн нэрийн өмнөөс имэйл болон харилцаа холбооны бусад сувгуудаар, түүний дотор IOS болон Android үйлдлийн системд зориулсан программуудаар (гэхдээ зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй) дамжуулан мессэж, шуудан хүлээн авахаас татгалзах нь Компанийн зүгээс үзүүлж байгаа хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж болно гэдгийг би ойлгож, ухамсарлаж, зөвшөөрч байна.
  6. Дүрэм, нөхцөл, журам, шаардлагууд, мөн тэдгээрийн Компанийн зүгээс Хэрэглэгчиддээ зориулж тогтоодог өөрчлөлтүүдтэй дараах аргуудын аль нэгийг ашиглан нэн даруй танилцах үүрэг хүлээж байна:
    1. www.amway.mn вэб-сайтаар, эсвэл компанийн бусад холбогдох албан ёсны вэбсайтуудаар,
    2. Компанийн холбогдох худалдааны төвд, ийм мэдээлэл өгөх эрх бүхий этгээдээс;
    3. Хэрэглэгчийн Amway-н талаар сонсож мэдсэн тэр хүнээс,
    4. холбогдох мэдээлэлтэй танилцахын тулд компаниас тогтоосон бусад дурын арга хэлбэрээр.
  1. Компанийн нэрийн өмнөөс над руу илгээсэн бичгэн болон цахим г.м. Компаниас хүлээн зөвшөөрсөн хэлбэрийн дагуух аливаа мессеж, шаардлага, мэдээлэл, мэдэгдэл, хүсэлтийг би ирсэнд тооцон, хүлээн авах үүргийг хүлээж байна. Ийм мессэж, мэдэгдэл, хүсэлт, мэдээллийг дараах тохиолдолд зохих ёсоор илгээсэн, хүлээн авсан гэж үзнэ.
    Үүний зэрэгцээ компани нь бүртгүүлэх нэмэлт аргуудыг, мөн компанийн мессеж, мэдэгдэл, шаардлага, хүсэлт, баталгаажуулалтыг дамжуулах журмуудыг тогтоож болно.
    1. өөрийн биеэр, шуудангаар эсвэл энэ бүртгэлийн маягтанд заасан зохих хаяг руу шуудан зөөгчөөр хүргэх тохиолдолд;
    2. энэ бүртгэлийн маягтанд заасан цахим шуудангаар хүлээн авсан тохиолдолд, эсвэл
    3. Компанийн албан ёсны вэбсайт болох amway.mn дэх миний хувийн офисоор дамжуулан хүргэх тохиолдолд
  1. Компани руу бичгээр болон цахим хэлбэрээр (хэрэв ийм аргыг компани зөвшөөрсөн бол) мессеж, шаардлага, мэдэгдэл, баталгаажуулалт, хүсэлтээ илгээж байх үүргийг хүлээж байна. Дараах тохиолдолд ийм мэдэгдэл, шаардлага, мессэж, хүсэлтийг зохих ёсоор илгээж, хүлээн авсанд тооцно:
    (Үүний зэрэгцээ, Компани нь нэмэлт болон өөр хаяг, арга, мессеж, мэдэгдэл, шаардлага, хүсэлт, баталгаажуулалтыг Компани руу илгээх журмуудыг тогтоож болно. Дээр дурдагдсан шаардлагуудыг би биелүүлээгүй бол Компани нь буруу бүрдүүлсний улмаас надаас гарсан мессеж, шаардлага, мэдэгдэл, хүсэлтийг авч үзэхгүй байх эрхтэй гэдгийг би ойлгож, ухамсарлаж, санал нэгдэж байна.)
    1. Энэхүү бүртгэлийн маягтанд заасан компанийн хаягаар биечлэн, шуудангаар эсвэл шуудан зөөгчөөр хүргэсэн тохиолдолд;
    2. энэ бүртгэлийн маягтад байгаа Компанийн цахим шуудангаар хүлээн авсан тохиолдолд, эсвэл
    3. Компанийн албан ёсны www.amway.mn вэбсайт дах миний хувийн офисоор дамжуулан хүргэсэн тохиолдолд .
  1. Би компаниас зөвхөн бизнесийн үйл ажиллагаатай холбоогүй хувийн хэрэгцээнд зориулж бүтээгдэхүүн худалдаж авдаг.
  2. Миний Биологийн идэвхитэй бүтээгдэхүүн (цаашид "БИБ" гэх) худалдан авах үйл явц дараах нөхцлүүдийг харгалзан үзсэний үр дүнд (гэхдээ зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй) явагдана:
    1. Компани бизнесийн үйл ажиллагаатай холбоогүй, хувийн хэрэгцээнд зориулагдсан, барааны падаан болон/эсвэл бусад баримт бичиг дээр заасан биологийн идэвхт нэмэлтийг Хэрэглэгчид шилжүүлэх, харин Хэрэглэгч БИБ-ийг хүлээн авч, төлбөрийг нь компаниас тогтоосон нөхцлийн дагуу төлөх үүрэгтэй;
    2. Талуудын тохиролцоогоор Компани Хэрэглэгчийн хаягаар БИБ-ийг хүргэх эрхтэй. Энэ тохиолдолд хүргэлтйн үнэ, нөхцөлийг Компани нэмэлтээр тогтооно;
    3. Компанид гаргах БИБ-тэй холбоотой гомдлыг БИН хадгалах хугацааны туршид хүлээн авна;
    4. Монгол Улсын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн ба/эсвэл холбогдох хууль тогтоомжуудтай харшлаагүй тохиолдолд БИБ-ийг Хэрэглэгчид борлуулах болон/эсвэл Монгол улс дотор, эсвэл өөр улс руу хүргэх дурын бүх аргуудыг болон хүлээн зөвшөөрнө;
    5. Би БИБ-дын дээжүүдтэй (тэр дундаа хэрэглэх, хадгалах нөхцөлүүдтэй) танилцсан, жагсаалт нь www.amway.mn болон Amway-аас удирддаг бусад албан ёсны вэбсайтууд дээр байх компанийн худалдааны объектуудын нэгээс БИН-ийн борлуулагч, үйлдвэрлэгчийн талаар мэдээлэл авсан.
  1. Хэрэв би Дүрэм, Бүртгэлийн нөхцөл болон Компаниас тогтоосон бусад шаардлагуудыг зөрчвөл компани бүртгэхээс татгалзах, одоо байгаа бүртгэлийг цуцлах, түдгэлзүүлэх эрхтэй.
  2. Хэрэглэгчээс зөвшөөрөл авахдаа Компанийн зүгээс тогтоосон дараах аргуудын аль нэгийг ашиглана:
    1. Хэрэглэгч компаниас тодорхойлсон үйлдлүүдийг, тэр дундаа албан ёсны вэбсайтууд, тэр дундаа www.amway.mn вэб-сайт дээр байршуулсан үйлдлүүдийг хийнэ, эсвэл
    2. Компаниас тодорхойлсон, хууль ёсны хувьд бичгэн хэлбэрээр бүрдүүлж, биечлэн гарын үсэг зурсан зөвшөөрөлтэй дүйцхүйц хүчинтэй аргуудаар.

«Amway Central Asia» ХХН-ийн холбоо барих хаяг, дэлгэрэнгүй мэдээлэл

“Amway Central Asia” ХХН-ийн Монгол Улс дахь Төлөөний газар
Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандийн гудамж, 33-р байр, Романа Резиденс, 103-Б офис, Улаанбаатар хот, Монгол Улс
Утас: +(976) 88882768
BIN: 9938494
Цахим шуудангын хаяг (и-мэйл): infomn@amway.com
вэбсайт: www. amway.mn