КАЗАХСТАН, БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛС БОЛОН МОНГОЛ ЗЭРЭГ ОРНУУДЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НӨХЦӨЛ
- ОРШИЛ: Энэхүү Нөхцөл ба Журам нь Amway болон Үйлчлүүлэгчдийн харилцан ажиллагааны нөхцөлийг тодорхойлж бүтэцжүүлэх зорилготой.
- НЭР ТОМЪЁО:
- Үйлчлүүлэгч – албан ёсны Amway Интернет-сайт эсвэл Amway тодорхой цэгт биечлэн Үйлчлүүлэгч хэмээн бүртгүүлсэн хүн;
- Үйлчлүүлэгч VIP+ –Компаниас тогтоосон хэмжээгээр бүртгэлийн хураамж төлсөн болон үнэ төлбөргүй бүртгүүлэхэд шаардагдах тодорхой тооны хувийн оноо цуглуулсан үйлчлүүлэгч. Үүний зэрэгцээ зөвхөн энэ ангиллын үйлчлүүлэгчид компанитай хамтран ажиллахыг бусдад санал болгох эрхтэй.
- ӨӨРЧЛӨЛТ: Amway нь тухайн өөрчлөлтийн тухай мэдээллийг Amway-ийн албан ёсны хэвлэлийн материал эсвэл Amway-ийн албан ёсны Интернет-сайт дээр нийтлэж, түүнчлэн хуулиар зөвшөөрөгдсөн бусад арга замаар дамжуулан Үйлчлүүлэгчдэд зориулсан хамтын ажиллагааны Нөхцөл ба Журмыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн өөрчлөх эрхтэй. Бүх өөрчлөлтүүд нийтлэгдсэн өдрөөс эсвэл мэдэгдэлд тэмдэглэгдсэн сүүлийн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Amway нь зохих мэдэгдэл гаргахгүйгээр аливаа төрлийн залруулга, зөрчил, бичиг хэргийн болон бичгийн алдаатай холбоотой өөрчлөлт оруулах эрхтэй.
- ШААРДЛАГА: Amway бүртгэл хийхээс татгалзах ба аливаа бүртгэлийн хуудсыг нэг талын журмаар буцаах эрхтэй. Үйлчлүүлэгч болж бүртгүүлэх хүсэлтэй хүн Amway-ийн үйлчлүүлэгч болгон бүртгэж авахаас татгалзах эрхийг хязгаарлахгүйгээр дараах шаардлагуудыг хангасан байх ёстой:
- 18-с дээш настай байх;
- Шоронд хоригдож, ямар нэгэн засан хүмүүжүүлэх байгууллагын хяналтад байх ёсгүй, үйл ажиллагаа нь эсвэл Үйлчлүүлэгч болж бүртгүүлэх эрх нь хориотой байж болохгүй;
- БДБЭ-ийн хүчинтэй Гэрээний эзэмшигч биш / Yйлчлүүлэгч VIP+ хүчинтэй бүртгэлтэй байж болохгүй эсвэл БДБЭ-ийн хүчинтэй Гэрээний дагуу Томилогдсон этгээд байж болохгүй / Yйлчлүүлэгч VIP+ хүчинтэй бүртгэлийн эзэмшигч байж болохгүй;
- БДБЭ-ийн хүчинтэй Гэрээ / Yйлчлүүлэгч VIP+ хүчинтэй бүртгэлийн тал болох хүнтэй албан ёсны гэрлэлт байгуулаагүй байх;
- БДБЭ Гэрээ / Үйлчлүүлэгчдэд зориулсан хамтын ажиллагааны Нөхцөл ба Журмын заалтуудыг зөрчсөн шалтгааны улмаас Amway үйл ажиллагаанаас хасагдаагүй байх.
Yйлчлүүлэгч VIP+ статусыг баталгаажуулахын тулд нэмэлтээр: - Үнэн зөв паспортын мэдээлэл өгөх;
- Бүртгэлийн хураамж төлөх эсвэл үнэ төлбөргүй бүртгүүлэхэд шаардагдах тодорхой тооны хувийн оноо цуглуулах;
- Yйлчлүүлэгч VIP+ хүчинтэй бүртгэлгүй байх;
- Yйлчлүүлэгч VIP+ хүчинтэй бүртгэлтэй хүнтэй албан ёсны гэрлэлт байгуулаагүй байх.
- БАТЛАХ; ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ: Бүртгэлийн маягт Компанид бүртгүүлсэн өдрөөс эхлэн байгуулагдсан хэмээн тооцогдож хүчин төгөлдөр болно. Маягт бүртгэсэн өдрийн тухай мэдээллийг Компани Үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу танилцуулна, эсвэл Компанийн үзэмжээр түүнд боломжит аргааар мэдэгдэнэ. Ингэхдээ Компанийн мэдээллийн санд бүртгүүлсэн өдрөөс хойш 30 (гуч) хоногийн дотор Үйлчлүүлэгч Amway бүтээгдэхүүний захиалгыг байрлуулах шаардлагатай. Заасан хугацааны дотор Amway бүтээгдэхүүний захиалга хийгдээгүй тохиолдолд Үйлчлүүлэгчийн бүртгэл устгагдад Үйлчлүүлэгчид Компанид дахин бүртгүүлэх боломж үүснэ.
VIP+ Үйлчлүүлэгчийн статусыг түүний хүсэлтээр үйлчлүүлэгчид олгодог. Үүний тулд та Amway-ийн албан ёсны вэбсайтад бүртгүүлэх эсвэл VIP+ үйлчлүүлэгчийн статус руу шилжихээс гадна паспортын мэдээллээ зөв оруулж, бүртгэлийн хураамж төлөх эсвэл үнэ төлбөргүй бүртгүүлэхэд шаардагдах тодорхой тооны хувийн оноо цуглуулах ёстой.
VIP+ үйлчлүүлэгчид Amway бүтээгдэхүүний хямдрал 15% байна. Уг статусыг хадгалахын тулд VIP+
Үйлчлүүлэгч компаниас тогтоосон хэмжээгээр жилийн үйлчилгээний хураамж төлөх шаардлагатай.
Хэрвээ Yйлчлүүлэгч VIP+ өөрийн статусаа баталгаажуулаагүй бол түүний зөвлөмжийн дагуу бүртгүүлсэн Үйлчлүүлэгчид тухайн Yйлчлүүлэгч VIP+-д Amway бизнесийн тухай ярьж өгсөн хүнтэй харилцан ажиллаж эхлэнэ. Эдгээр өөрчлөлтүүд эцсийн шинж чанартай байна. - БҮРТГЭЛИЙН МАЯГТИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА: Хэрвээ бүртгэлийн маягтийг Үйлчлүүлэгч эсвэл Amway-ийн санаачлагаар цуцлаагүй бол заасан хугацааны дотор Amway бүтээгдэхүүний захиалга хийгдээгүй нөхцөлд түүний хүчинтэй хугацаа бүртгэсэн өдрөөс хойш 365 хоногийн дараа шууд дуусна. Энэхүү хугацааг дууссаны дараа бүртгэлийн маягтийн хүчинтэй хугацааг сунгах боломжгүй, тийм учраас Үйлчлүүлэгч бүртгэлийн шинэ маягт байгуулахын тулд Amway-д хандах эрхтэй.
- ТАНД AMWAY-ИЙН ТУХАЙ ЯРЬЖ ӨГСӨН ХҮНИЙГ ӨӨРЧЛӨХ: Хэрвээ Үйлчлүүлэгч бүртгүүлэхдээ Amway-ийн тухай мэдэж авсан хүн гэж заасан этгээдийг өөрчлөх хүсэлтэй байгаа бол тэр Үйлчлүүлэгч хүчинтэй бүртгэлийг www.amway.mn сайт дээрх хувийн хуудас дээрээ устгаад түүнд Amway-ийн тухай ярьж өгсөн шинэ хүнийг зааж шинээр бүртгүүлэх шаардлагатай.
- Хэрвээ Yйлчлүүлэгч VIP+ бүртгүүлэхдээ Amway-ийн тухай мэдэж авсан хүн гэж заасан этгээдийг солих хүсэлтэй байгаа бол тэр ингэж болно:
- түүнд Amway-ийн тухай ярьж өгсөн хуучин болон шинэ хүний, түүнчлэн одоогийн Платин Лидерийн гаргасан бичгэн баталгааны хамт өөрийн хүсэлтийн тухай бичгэн өргөдөл Компанид гаргана; эсвэл
- Компанид бичгэн өргөдөл гаргаж Yйлчлүүлэгч VIP+ хүчинтэй бүртгэлийн маягтийг цуцлаад түүнд Amway-ийн тухай ярьж өгсөн шинэ хүнийг зааж шинээр бүртгүүлнэ, 6.5 заалтын дагуу идэвхгүй байдлын хугацааг барина.
- Хэрвээ Yйлчлүүлэгч VIP+-ийн зөвлөмжийн дагуу Компанид өөр хүн бүртгүүлсэн бол тухайн Yйлчлүүлэгч VIP+-ийн хувьд түүнд Amway-ийн тухай ярьж өгсөн хүнийг өөрчлөх нь бусад Үйлчлүүлэгчдийн хамт Компанийн дотоод журмыг үндэслэж явагдана.
- Хэрвээ өөр хүмүүст Amway-ийн тухай ярьж өгсөн Yйлчлүүлэгч VIP+ бүртгүүлэхдээ түүнд Amway- ийн тухай ярьж өгсөн гэж заасан хүнийг бие дааж, өөрөөр хэлбэл түүний зөвлөмжийн дагуу бүртгүүлсэн хүмүүсгүй өөрчлөх хүсэлтэй байгаа бол тухайн Yйлчлүүлэгч VIP+ түүнд Amway-ийн тухай ярьж өгсөн хуучин болон шинэ хүний, түүнчлэн одоогийн Платин Лидерийн гаргасан бичгэн баталгааны хамт өөрийн хүсэлтийн тухай бичгэн өргөдөл Компанид гаргах шаардлагатай. Хэрвээ үлдсэн Үйлчлүүлэгчид Yйлчлүүлэгч VIP+-ийг дагаж тэдэнд Amway-ийн тухай ярьж өгсөн хүмүүсийг өөрчлөх хүсэлтэй болох юм бол ийм өөрчлөлтийг зөвхөн Компанийн үзэмжээр ба 6.3 заалтад дурдсан нөхцөлийн дагуу явуулна.
- Хэрвээ Үйлчлүүлэгч өөрөө өмнө нь Yйлчлүүлэгч VIP+ байсан, дараа нь өөрийн статусаа Үйлчлүүлэгч болгосон эсвэл түүнд Amway-ийн тухай ярьж өгсөн гэж заасан хүнийг өөрчлөхийн тулд өөрийн Yйлчлүүлэгч VIP+ бүртгэлээ устгаад дараа нь Yйлчлүүлэгч VIP+/БДБЭ болж бүртгүүлсэн бол анхны Yйлчлүүлэгч VIP+ бүртгэлийн хугацаа дууссан мөчөөс хойш 6/24 сарын турш идэвхгүй байдалтай хүлээх шаардлагатай (идэвхгүй байдлын үед эрхлэх хориотой үйл ажиллагааны тухай 6.7 заалтад заасан).
- Хэрвээ Үйлчлүүлэгч өмнө нь БДБЭ байсан, дараа нь түүнд Amway-ийн тухай ярьж өгсөн гэж заасан хүнийг өөрчлөхийн тулд өөрийн статусаа Үйлчлүүлэгч болгосон эсвэл БДБЭ бүртгэлээ устгаад дараа нь Yйлчлүүлэгч VIP+/БДБЭ болж бүртгүүлсэн бол анхны БДБЭ бүртгэлийн хугацаа дууссан мөчөөс хойш 6/24 сарын турш идэвхгүй байдалтай хүлээх шаардлагатай (идэвхгүй байдлын үед эрхлэх хориотой үйл ажиллагааны тухай 6.7 заалтад заасан).
- 6.5 – 6.6 заалтуудад заасан үйлдлүүдийн дагуу доор дурдсан үйл ажиллагаа идэвхгүй байдлын хугацаа баримтлахыг зөрчсөн үйлдэл гэж тооцогдоно:
- Аливаа Amway бараа үйлчилгээг Amway-с шууд худалдаж авах (Үйлчлүүлэгч статустай хувийн хэрэглээнд зориулж Amway бүтээгдэхүүн худалдаж авахаас гадна);
- Өөр хүмүүст Amway бүтээгдэхүүнийг хэрэглэх эсвэл Компанитай хамтарч ажиллахыг зөвлөх;
- Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Киргиз Улс, Монгол Улс болон бусад улсын нутаг дэвсгэрт АБЭ-ийн зохион байгуулж буй аливаа сургалт, семинар болон бусад арга хэмжээнд оролцох;
- Amway компанийн зохион байгуулах аливаа арга хэмжээнд оролцох;
- Өөр Үйлчлүүлэгч/БДБЭ-ийн нэрийн өмнөөс эсвэл түүний хүсэлтийн дагуу өөрийн болон бусдын нэрийн өмнөөс аливаа үйл ажиллагаанд оролцох.
- БҮТЭЭГДЭХҮҮН БУЦААХ ЖУРАМ: Үйлчлүүлэгчийн бүртгэлийн хугацаа дуусах үед эсвэл Үйлчлүүлэгчийн зүгээс сайн дураар бүртгэл зогсоох үед Үйлчлүүлэгч Amway бүтээгдэхүүнийг буцаахын тулд Amway-д хандаж болно; ингэхдээ бүтээгдэхүүн бүрэн бүтэн, ашиглаагүй, анх байсан байдлаараа байх ёстой. Amway тухайн бүтээгдэхүүнийг худалдан авагчийн төлсөн үнээр худалдан авах бөгөөд захиалга боловсруулахтай холбоотой зардал, түүнчлэн «Amway-ийн баталгаа» баримт бичиг заасан журмын дагуу Amway-ийн өмнө хүлээсэн бүх өрийн төлбөр тооцоог хасаж бодно.
- AMWAY БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУРТАЛЧИЛГАА: Үйлчлүүлэгч дамнаж борлуулах, гуравдагч этгээд нарт сурталчлах ба/эсвэл дамжуулах зорилгоор Amway бүтээгдэхүүнийг худалдан авах эрхгүй.
- НЭЭЛТТЭЙ БУС ЗАХ ЗЭЭЛ ДАХЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА: Amway компани албан ёсоор
танилцуулагдаагүй улс орон эсвэл нутаг дэвсгэрт Amway компанитай холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
- НЭЭЛТТЭЙ БУС ЗАХ ЗЭЭЛ ДАХЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА: Amway компани албан ёсоор
- ИНТЕРНЕТ – НИЙГЭМЛЭГҮҮД: Yйлчлүүлэгч VIP+ Интернет – нийгэмлэг байгуулах эрхтэй байдаг. Yйлчлүүлэгч VIP+ нь Amway-ийн бүтээгдэхүүнийг хэлэлцэх зорилгоор Интернет – нийгэмлэг байгуулж түүний эрх мэдэлд байдаг эсвэл түүний удирддаг дижитал талбарууд дахь хувийн болон олон нийтийн орон зайд контент нийтлэж болно. Тухайн контент нь аудио- ба видеоматериалууд, дүрс зураг (бүтээгдэхүүн, хүн ба бусад), Amway бүтээгдэхүүнтэй эсвэл бүтээгдэхүүнгүй селфи зураг гэх мэт байж болно, түүнийг дагах текст нь үнэн зөв, тодорхой бөгөөд төөрөгдөлд оруулахгүй байх шаардлагатай.
Энэхүү контентийн хүлээн авагчид нь түүнийг дагасан/хүлээн авах хүсэл гаргасан хүмүүс эсвэл
Vйлчлүүлэгч VIP+-ийн зүгээс хувийн харилцаа тогтоосон хүмүүс байж болно. Спам тараах хориотой.
Yйлчлүүлэгч VIP+ дараах тохиолдлуудаас бусад үед аливаа дижитал талбаруудад үнийн тухай мэдээлэл заах ёсгүй (бүтээгдэхүүний үнэ эсвэл хямдралын тухай аливаа мэдээлэл):- хувийн дижитал харилцаа холбоо (хувийн чат, смс, цахим шуудангийн зурвас г.м.);
- «хуваалцах» үйлдлийн тусламжтайгаар нийтлэсэн Amway албан ёсны дижитал талбарын шууд холбоос эсвэл нийтлэл;
- www.amway.mn сайт дахь өөрийн хувийн хуудасны холбоос;
- дараах шалгууруудыг хангасан тохиолдолд Yйлчлүүлэгч VIP+-ийн эрх мэдэлд байдаг VKontakte дижитал талбарын нийгэмлэг:
- бүтээгдэхүүний үнэ Amway албан ёсны дижитал талбарт заасан үнээс ялгаагүй;
- борлуулалт Amway албан ёсны дижитал талбарт явагдана (www.amway.mn сайт дээр).
- БУСАД:
- Бүртгэлийн маягт бөглөх үед Yйлчлүүлэгч VIP+ өөрийн ойрын хамаатан хүнийг1 Томилогдсон хүн болгож нэмэх боломжтой.
- Yйлчлүүлэгч VIP+ дараах зүйлсийг Компанийн өмнө батлана:
- Томилогдсон этгээд бүртгэлийн маягт байгуулах үед 18 нас хүрсэн байх;
- Томилогдсон этгээд Компанитай ба/эсвэл Amway-тай байгуулсан аливаа өөр гэрээний хүрээнд оролцогч эсвэл тал биш;
- Томилогдсон этгээд аливаа үйлдлийн хариуцлагыг Үйлчлүүлэгч хүлээнэ.
- Үйлчлүүлэгчийн үүргийн зөрчилд хүргэх Томилогдсон этгээдийн аливаа үйлдэл нь Үйлчлүүлэгч өөрөө Үйлчлүүлэгчдэд зориулсан хамтын ажиллагааны Нөхцөл ба Журмыг зөрчсөн хэрэг болно;
- Компани өөрийн үзэмжээр Томилогдсон этгээдэд арга хэмжээнд оролцохыг хориглох болон түүнд ямар нэгэн давуу эрх олгохоос татгалзах эрхтэй байна;
- Томилогдсон этгээд нь VIP+ Clients-ийн хамрагдах боломжтой хөнгөлөлт урамшууллын хөтөлбөрт хамрагдах эрхгүй.
- Yйлчлүүлэгч VIP+ гэж бүртгэгдсэн гэрлэсэн этгээд Томилогдсон этгээд биш болох түүний нөхөр (эхнэр)-ийн Amway үйл ажиллагааны хүрээнд хийж буй аливаа үйлдэл нь түүний хүсэлтийн дагуу ба түүний зүгээс эрх олгож хийгдсэн гэж тооцогдох болохыг ухамсарлаж ойлгох бөгөөд Yйлчлүүлэгч VIP+ гэж бүртгэгдсэн этгээд өөрийн Yйлчлүүлэгч VIP+ биш болох нөхөр (эхнэр)-ийн зүгээс гаргасан Нөхцөл ба Журам зөрчсөн аливаа үйлдлийн хариуцлагыг хүлээнэ.
- ХӨНГӨЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР: VIP+ хэрэглэгчид хөнгөлөлтийн хөтөлбөрт хамрагдана. Бүх хөтөлбөрийн урамшууллыг хөнгөлөлтийн дансанд шилжүүлж, Amway-ийн бүтээгдэхүүнийг цаашид худалдан авахад хөнгөлөлт болгон ашиглах боломжтой.
- БДБЭ СТАТУС АВАХ: БДБЭ статус авах, Компаниас мөнгөн Урамшуулал авах, түүнчлэн БДБЭ нарт зориулсан идэвхжүүлэх хөтөлбөрүүдэд оролцохын тулд үйлчлүүлэгчид татварын албанд бүртгүүлж Үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах шаардлагатай.
- ПАСПОРТЫН МЭДЭЭЛЭЛ: Yйлчлүүлэгч өөр хүмүүсийг Компанид бүртгүүлэхээр урих боломжтой болохын тулд өөрийн статусыг Yйлчлүүлэгчээс Yйлчлүүлэгч VIP+ болгож өөрчлөх үед Компанид паспортын мэдээлэл өгөх шаардлагатай.
- AMWAY-ИЙН НЭР, БАРААНЫ ТЭМДЭГ БА ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ АШИГЛАХ:
Үйлчлүүлэгч Amway компанийн барааны тэмдэг эсвэл аливаа өөр оюун ухааны өмчийг ашиглах эсвэл өөрийн болгох эрхгүй. - НУУЦЛАЛ: Компани ба/эсвэл Amway-ийн үйлдвэрлэл, удирдлага, санхүүгийн үйл ажиллагаа, компанийн Компани болон/эсвэл Amway-ийн бүтээгдэхүүн, бизнесийн боломжуудын тухай олон нийтэд нээлттэй бус мэдээлэл, мөн спонсорын дэмжлэгийн шугамын (СДШ) тухай мэдээлэл нь Компанийн болон/эсвэл Amway-ийн байгууллагын нууц бөгөөд тус компанийн болон/эсвэл Amway -ийн онцгой эрхийн өмч болох нууц мэдээлэл юм. Үйлчлүүлэгчийн бүртгэлийн маягтийн хүчинтэй хугацааны турш Үйлчлүүлэгч Компани болон/эсвэл Amway-ийн өмч болох нууц мэдээлэлд нэвтрэх боломжтой байдаг тул тэрээр бусад Үйлчлүүлэгчид/БДБЭ нарыг багтаасан гуравдагч этгээд нарт Компани болон/эсвэл Amway-ийн урьдчилсан бичгэн зөвшөөрөлгүйгээр нууц мэдээллийг дамжуулахгүй ба/эсвэл дэлгэхгүй байх үүрэг хүлээнэ. Энэхүү заалтыг зөрчих нь Компани болон/эсвэл Amway-д хохирол учруулна гэдгийг Үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрнө, ингэхдээ Компани нууц мэдээллийг хамгаалахад чиглэсэн аливаа үйлдэл хийх эрхтэй байна. Мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэг бүртгэлийн маягтийн хүчинтэй хугацааны турш, түүнчлэн түүнийг цуцалсан эсвэл хүчингүй болгосон өдрөөс хойш 1 (нэг) жилийн турш хүчинтэй байна.
- ХУУЛЬ, ТОГТООМЖ БА ЖУРАМ САХИН МӨРДӨХ: Үйлчлүүлэгчид тэдний Amway -тай хамтран ажиллахад хамааралтай байх хүчин төгөлдөр хууль тогтоомж, Компанийн тогтоосон журам болон дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж Үйлчлүүлэгчийн өөрийн ба/эсвэл Amway- ийн нэр хүндэд хохирол учруулах боломжтой үйл ажиллагаа явуулахгүй байх ёстой. Amway- тай аливаа харилцаа холбоо тогтоохдоо Үйлчлүүлэгчид нээлттэй бөгөөд чин шударга байх ёстой.
- МАНИПУЛЯЦИ ХИЙХ: Үйлчлүүлэгчдийн хэн нь ч давуу эрхийн хөтөлбөр болон Amway борлуулалт ба маркетингийн төлөвлөгөөний нөхцөлийн дагуу олж аваагүй хямдрал, бусад шагнал ба таних тэмдэг хуримтлуулахад хүргэх давуу эрхийн хөтөлбөр, Amway борлуулалт ба маркетингийн төлөвлөгөө болон хямдралын хэмжээтэй холбоотой залилан мэхлэг явуулах эрхгүй.
- ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ: Үйлчлүүлэгчид тодорхой хам сэдэв болон тодорхой нөхцөл байдлын хүрээн үнэн зөв биш, тодорхой биш бөгөөд зохих бус ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх, аливаа мэдэгдэл хийх, ямар нэгэн үйлдэл гаргах эрхгүй байх бөгөөд түүнд дараах үйлдэл болон мэдэгдэл багтах боловч эдгээрээр хязгаарлагдахгүй:
- Өөрийн мэдэгдэлдээ бүтээгдэхүүний шинж чанарыг хэтрүүлж ярих эсвэл Amway бараа ба үйлчилгээний хувьд баримтаар нотлоогүй мэдэгдэл хийх;
- Амвэй компанийн бүтээгдэхүүн болон үйлчилгээнд тэдгээрийн шинж байдал, чанар, хэрэглэх аргачлал болон давуу тал зэрэгт хамааралгүй тодорхойлолт, тайлбар өгөх, Амвэй компанийг болон Амвэйн түгээдэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулах болон төлөөлөх аливаа үйлдлээ залилан гэж үзэж болохуйцаар хийх, эсвэл Амвэйд хамааралгүй бүтээгдэхүүнийг Амвэйн нэрээр идэвхжүүлж борлуулах;
- Баглаа боодлыг солих, тэгснээр Amway бараа ба үйлчилгээ болон Amway албан ёсний хэвлэлийн материалын өөрийн баглаа боодлын аливаа шошгыг өөрчлөх эсвэл шинээр хийх;
- Бүртгэлийн маягтийг бөглөж Үйлчлүүлэгчдэд зориулсан хамтын ажиллагааны Нөхцөл ба Журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй Үйлчлүүлэгч биш, харин компанид ажилладаг ажилтан гэсэн бодол төрүүлэх байдлаар өөрийгөө танилцуулах эсвэл үйл ажиллагаа явуулах.
- ХУЙВАЛДААН; ЗӨРЧИЛ ГАРГАХАД ХҮРГЭХ: Үйлчлүүлэгчдэд зориулсан хамтын ажиллагааны Нөхцөл ба Журмыг зөрчих эсвэл зөрчсөн тохиолдол үүсгэх зорилгоор, түүнчлэн өөр Үйлчлүүлэгчийг Үйлчлүүлэгчдэд зориулсан хамтын ажиллагааны Нөхцөл ба Журам ба/эсвэл Amway Зан үйлийн дүрмийг зөрчихөд хүргэх эсвэл уриалах зорилгоор Үйлчлүүлэгч ямар нэгэн этгээдтэй хуйвалдаанд орсон байх ёсгүй. Ийм чанарын аливаа үйл ажиллагаа нь Үйлчлүүлэгчдэд зориулсан хамтын ажиллагааны Нөхцөл ба Журмын зөрчил гэж тооцогдоно.
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭГДЭХ: Үйлчлүүлэгч нь өөр БДБЭ/Үйлчлүүлэгчийн зүгээс гарсан бодит, боломжит эсвэл Amway бизнесд хохирол учруулах боломжтой зөрчилтэй холбоотой аливаа мэдээллийг цаг тухайд нь Amway-д мэдэгдэх ёстой.
- МӨРДӨН БАЙЦААЛТАД ХАМТРАН АЖИЛЛАХ: Үйлчлүүлэгч нь Үйлчлүүлэгчдэд зориулсан хамтын ажиллагааны Нөхцөл ба Журам/Amway Зан үйлийн дүрмийг зөрчсөн байх магадлалтай үйл ажиллагааг тодруулахаж чиглэсэн Amway-ийн явуулах бүх төрлийн мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ёстой.
- ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НӨХЦӨЛ БА ЖУРМЫН ЗӨРЧИЛ:
Үйлчлүүлэгчдэд зориулсан хамтын ажиллагааны Нөхцөл ба Журмын зөрчил гарсан тохиолдолд Amway тухайн Үйлчлүүлэгчийн хаяг руу түүний бүртгэлийн маягтийг цуцласан тухай бичгэн мэдэгдэл эсвэл цахим шуудангаар мэдэгдэл илгээж нэг талын журмаар Үйлчлүүлэгчтэй тохиролцсон өөрийн хүлээх хариуцлагыг биелүүлэхээс татгалзаж, ингэснээр тухайн этгээдийн Amway бүтээгдэхүүнийг Үйлчлүүлэгчийн нөхцөлийн дагуу худалдаж авах эрхийг хүчингүй болгох эрхтэй.- Компани шалтгаан заахгүйгээр Үйлчлүүлэгчтэй тохиролцсон өөрийн хүлээх хариуцлагыг биелүүлэхээс татгалзаж, нөгөө Талд түүний хаяг руу Үйлчлүүлэгчийн бүртгэлийн маягт хүчингүй болгох таамагт өдрөөс 30 (гуч) хоногоос хэтрэхгүй хугацааны өмнө зохих бичгэн мэдэгдэл илгээж Үйлчлүүлэгчийн бүртгэлийн маягтийг хэзээ ч хүчингүй болгох эрхтэй.
- Amway-д Хэрэглэгчийн Хамтын ажиллагааны нөхцөл, заалтуудыг зөрчсөн, зөрчих гэж байгаа эсвэл тийм нөхцөл байдал үүссэн гэдэг нь мэдэгдсэн тохиолдолд Amway нь Хэрэглэгчийн үйл ажиллагаанд шалгалт хийх эрхтэй. Amway нь өөрийн санаачилгаар эсвэл Amway-д бичгээр гомдол ирүүлсэн өөр түншийн хүсэлтээр энэхүү шалгалтыг эхлүүлж болно.
- Хэрэв аль нэг Түншэд өөр Хэрэглэгчийн зүгээс Хэрэглэгчийн Хамтын ажиллагааны нөхцөл, заалтуудыг үл биелүүлэх эсвэл зөрчихөд нөлөөлсөн үйлдлээс үүдэн гарах зөрчил үүсгэсэн бол тухайн Түнш нь Amway-д сэжигтэй зөрчлийн талаар болон түүнтэй холбоотой бүх баримтыг бичгээр мэдэгдэх ёстой. Хэрэв гомдол, хариу нь шийдвэр гаргахад хангалттай баримт агуулаагүй бол Amway аль нэг талаас нэмэлт мэдээлэл шаардаж болно.
- Гомдолтой холбоотой баримт, нөхцөл байдлын талаарх бүрэн мэдээллийг хүлээн авсны дараа Amway нь Хэрэглэгчийн Хамтын ажиллагааны нөхцөл, заалтуудыг зөрчсөн эсэхийг шийдвэрлэж, үүний дараа 10.13 болон 10.14-т заасны дагуу тодорхой арга хэмжээ авах эрхтэй.
- Хэрэглэгч нь Amway-аас авч хэрэгжүүлсэн аливаа үйл ажиллагаатай холбоотойгоор Amway компанийн эсрэг нэхэмжлэл гаргахаас татгалзана. Хэрэглэгчийн Хамтын ажиллагааны нөхцөл, заалтуудыг зөрчсөний улмаас түдгэлзүүлсэн буюу өөр хэлбэрээр шийтгэл хүлээсэн Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийг дуусгавар болгосон болон үйл ажиллагаанд нь тавьсан бусад хязгаарлалттай холбогдуулан Amway компанийн эсрэг нэхэмжлэл гаргахгүй.
- ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ: Хэрэглэгчийн Хамтын ажиллагааны нөхцөл, заалтуудыг зөрчсөн тохиолдолд Amway өөрийн үзэмжээр зөрчлийг арилгах, зүй заалтуудыг зөрчсөний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор дангаараа дараах арга хэмжээнүүдийн нэг эсвэл хэд хэдэн арга хэмжээг авч болох ба Компани дахь Хэрэглэгчийн бүртгэлийг цуцалж болно:
- Хэрэглэгчийг үүргээ ухамсарлаж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд түүнийг Amway-аас зохион байгуулсан сургалтанд хамрагдахыг шаардах;
- Бусад этгээдүүдийг Amway-тэй танилцуулах, Amway-ийн бараа, үйлчилгээг худалдан авах, Amway-тай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг түр зогсоох;
- Компанийн үзэмжээр Хэрэглэгчдэд олгосон хөнгөлөлтийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хасах;
- Зөрчлүүдийг (зөрчил) хүлээн зөвшөөрч, цаашид Хэрэглэгчийн Хамтын ажиллагааны нөхцөл, заалтуудыг зөрчихгүй байх үүрэг хүлээсэн болохыг бичгээр шаардах;
- Тодорхой зөрчлийг арилгахын тулд Amway-ийн үзэмжээр, бүртгэлийн маягтыг цуцлахаас бусад ийм тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн болон хэрэглэх боломжтой арга хэмжээг авах.
- ҮЛ ТАТГАЛЗАХ: Amway зөрчлийн мэдээлэл хүлээн авсны дараа арга хэмжээ авахгүй байгаа нь Amway ирээдүйд энэ төрлийн зөрчилд нэхэмжлэл гаргах эрхээсээ татгалзсан гэсэн үг биш юм.
1 Нөхөр, эхнэр, эцэг эхчүүд, хүүхдүүд, үрчилж авсан эцэг эхчүүд, үрчлэгдсэн хүүхдүүд, төрсөн ах дүү, өвөө, эмээ, ач зээ.