Хувийн мэдээллийг боловсруулах журам
Amway-н Бие даасан бизнес эрхлэгчдийн хувийн мэдээллийг боловсруулах журам нь (цаашид “Журам” гэнэ) Amway International Inc. (“AII”) (7575 Fulton Street East, Ада, Мичиган 49355, АНУ) болон «Amway Central Asia», Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл,(Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж 33, Романа резиденс 1 давхар, 103-Б оффис, Улаанбаатар, Монгол Улс) (хамтад нь «Amway» эсвэл «бид» эсвэл «манай/бидний» гэнэ) Amway-н бие даасан бизнес эрхлэгчдээс цуглуулсан эсвэл хүлээн авсан хувийн мэдээллийг яаж ашиглахыг («БДБЭ» эсвэл «та») тайлбарлах болно. Энэхүү журамд бид таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, хүлээн авдаг, бидний боловсруулдаг хувийн мэдээллүүдийн ангилал, эдгээр өгөгдлүүдийг хэрхэн ашиглах, хуваалцах, хамгаалах талаар, бид энэ мэдээллүүдийг хэр удаан хадгалдаг болох, таны хувийн мэдээллийг боловсруулахтай холбоотой таны эрх болон энэ Журамтай холбоотой асуудлуудаар бидэнтэй хэрхэн холбогдох талаар өгүүлэх болно. Бид таны хувийн мэдээллүүд дээр хамтарсан хянагчдын (хяналт тавигчдын) хувиар ажилладаг.
Бид таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, хүлээн авдаг вэ
Бид танаас хувийн мэдээллээ өгөхийг хүсэхдээ бид хувийн мэдээлэл авах гэж байгаа нь заавал тавигдах/гэрээнд заагдсан шаардлага мөн эсэх, эсвэл гэрээ байгуулхад болон/эсвэл гэрээ байгуулах ажилд хэрэг болох шаардлага мөн эсэх, түүнчлэн та хувийн мэдээллээ өгөх үүрэгтэй эсэх, мөн хувийн мэдээллээ өгөөгүйгээс үүсч болох болзошгүй үр дагаваруудыг тайлбарлан хэлдэг.
Amway БДБЭ-оос хувийн мэдээллийг янз бүрийн аргаар цуглуулж, хүлээн авдаг, жишээ нь:
Бүртгэл. Amway нь БДБЭ болохын тулд цаасан хэлбэрээр эсвэл Amway-н вэбсайтуудаар («Веб-сайт») дамжуулан бидэнд илгээдэг бүртгэлийн маягтаар дамжуулан таны хувийн мэдээллийг цуглуулдаг.
Та БДБЭ-ийн хувиар нэвтэрсэн бол. Хэрэв та Вэб сайтад БДБЭ-ийн хувиар нэвтэрсэн бол бид таны вэб сайтыг ашиглах үед бидэнд өгсөн хувийн мэдээллийг цуглуулдаг. Жишээ нь, таныг бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах үед бид хувийн мэдээллийг цуглуулдаг.
Бидэнтэй холбоо барих. Вэб сайт дээр байгаа янз бүрийн харилцах сувгуудаар таныг бидэнтэй холбоо барихад бид таны өгсөн хувийн мэдээлэл болон бусад мэдээллүүдийг цуглуулж авдаг. Ийм хувийн мэдээллийн жишээнд имэйл хаяг, утасны дугаар зэргийг нэрлэж болно.
Бидний боловсруулдаг хувийн мэдээллийн категори/ангилал
Хэрэв та БДБЭ-ийн хувиар бүртгүүлвэл бид дараах хувийн мэдээллийг боловсруулдаг.
- Холбоо барих мэдээлэл (овог нэр, шуудангийн эсвэл имэйл хаяг, олон нийтийн сүлжээн дэх таны хэрэглэгчийн нэр, факсын дугаар, утасны дугаар г.м.);
- Хэрэв шаардлагатай гэвэл БДБЭ-ийн хууль эрх зүйн зохион байгуулалтын мэдээлэл (жишээ нь, таны Amway бизнесийн үйл ажиллагаатай холбоотой компанийн нэр, үйл ажиллагааны төрөл, эрх зүйн хэлбэрийн талаарх мэдээлэл);
- Хүйс, нас, харьяалал, мэргэжил, төрсөн он сар өдөр, газар зэрэг хүн ам зүйн мэдээлэл;
- Гэр бүлийн байдал;
- БДБЭ бүртгэлийн дугаар, нэвтрэх мэдээлэл (жишээ нь Amway ID, нууц үг);
- Иргэний үнэмлэх, тухайлбал паспорт, иргэний үнэмлэх (дугаар, олгосон огноо, олгосон газар, хүчинтэй байх хугацаа г.м.), татварын дугаар, нийгмийн даатгалын дугаарыг холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрсөн буюу шаардсан хэмжээгээр, эсвэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай байгаа тохиолдолд;
- Төлбөрийн мэдээлэл (жишээ нь, банкны данс, дебит эсвэл зээлийн картын дугаар, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч г.м.);
- БДБЭ-ийн ажлын үзүүлэлттэй холбоотой мэдээллүүд (жишээ нь, Amway-н Борлуулалт, Маркетингийн Төлөвлөгөөтэй холбоотой ангилал, статус, бүлгийн болон хувийн зэрэглэл/цолны мэдээлэл, бүнусын түүх);
- Ямар бүтээгдэхүүн илүүд үздэг болох, худалдан авалтын зуршил, худалдан авалтын түүх, бүтээгдэхүүн зарцуулалттай холбоотой мэдээлэл; мөн түүнчлэн
- Харилцах ямар аргыг илүүд үздэг болох талаар.
Бусад хувийн мэдээллийг зөвхөн онцгой тохиолдолуудад л боловсруулдаг. Хэрэв бидэнд таны хувийн нэмэлт мэдээллүүдийг боловсруулах шаардлага гарвал ийм хувийн мэдээллийг боловсруулж байгаагаа, бас үүнд хууль эрх зүйн үндэслэл байгаа эсэх талаар танд бид мэдэгдэх (жишээ нь, таны зөвшөөрлийг авах г.м.) болно.
Бид хувийн мэдээллийг яаж ашигладаг вэ
Хувийн мэдээллээ өгснөөрөө та Amway-д хувийн мэдээллээ боловсруулах, тодорхой хэлбэл мэдээллээ бүртгүүлэх, системчлүүлэх, хуримтлуулах, хадгалуулах, тодруулах (шинэчлэх, өөрчлөх), ашиглууах, шилжүүлэх (тараах, толилуулах, нэвтрэх зөвшөөрөл өгөх), хаах, блоклох, программ хангамж ашиглан эсвэл ашиглалгүйгээр зайлуулах, устгах, тэр дундаа энэ Журмын холбогдох хэсэгт заасны дагуу хил дамжуулан шилжүүлэх зөвшөөрлийг өгч буй хэрэг юм.
Гуравдагч этгээдийн, түүний дотор Томилсон хүмүүсийн хувийн мэдээллийг боловсруулж, дараа нь Amway-д шилжүүлэх болсон тохиолдолд та тэр хүмүүст энэ Журмыг танилцуулж, Amway-аас тогтоосон журам, нөхцлүүд, та болон Amway-ын хооронд байгуулсан гэрээ, зөвшилцлийн дагуу Amway-д хувийн мэдээллээ шилжүүлж, цаашид боловсруулах зөвшөөрлийг нь бичгээр авах ёстой. Та Amway-н хүсэлт, шаардлагын дагуу тийм хүмүүсээс хувийн мэдээллийг нь боловсруулах зөвшөөрөл авсан гэдгээ Amway-д бичгээр баталгаажуулж өгөх үүрэгтэй.
Хувийн мэдээллүүдийг хадгалахын тулд Amway Монгол улсын нутаг дэвсгэрт байрлуулсан мэдээллийн санг ашигладаг.
Бид таны хувийн мэдээллийг зөвхөн шаардлагатай байгаа тэр хэмжээгээр нь л боловсруулдаг:
- Бидэнтэй, эсвэл гэрээ байгуулах гэрээ байгуулахаас өмнө таны хүсэлтээр ямар нэгэн арга хэмжээ авах болсон үед, тэр дундаа:
- БДБЭ-ийн хувиар анх бүртгүүлсэн цагаас эхлээд таны БДБЭ байх бүхий л хугацааны туршид бидэнтэй харилцах харилцаагаа зохицуулах үед;
- Amway болон таны хоорондын харилцааг дэмжих, сайжруулах шаардлагатай байгаа үед;
- Өөрийн бүртгэлээ үүсгэх, удирдах үед (онлайн);
- Таны санал/коммент, хүсэлтийг чиглүүлхэд;
- Таны бараа, үйлчилгээний захиалгыг боловсруулхад;
- Бидний танд бизнес, бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлхэд;
- Бидний санал болгож буй эсвэл санал болгохоор төлөвлөж буй бараа, үйлчилгээний талаар танд мэдэгдхэд;
- Бидэнтэй байгуулсан Amway-н бизнесийн бүртгэх гэрээний үндсэн дээр таны гүйцэтгэлийг үнэлэх үед;
- Бизнесийн үр ашгийн талаар танд мэдээлэл өгөх шаардлагатай байгаа үед;
- Интернет сүлжээнд, олон нийтийн сүлжээн дэх Amway-н албан ёсны аккаунтад, цаасан хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд болон Amway-н бизнесийг хөгжүүлэх зорилго бүхий олон нийтэд хүртээмж эх сүрвалжуудад Таны болон бизнес-үзүүлэлтүүдтэй холбоотой мэдээллүүдийг хэвлэх үед, бас бизнесийг хөгжилд шаардлагатай байгаа үед;
- Таны Amway-тай хамтран хийх бизнесийг дэмжихийн тулд дээд түвшний БДБЭ-д өөрийн холбоо барих мэдээлэл, бизнесийн танилцуулах мэдээлэл, бизнесийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээллүүдээр хангах, түүнчлэн доод түвшний БДБЭрхлэгчдийг холбоо барих мэдээллээр хангах шаардлагатай байгаа үед;
- Нягтлан бодох бүртгэл болон аудит хийх үед, нэхэмжлэх болон мөнгө гаргах үед; мөн түүнчлэн
- Гэрээнд заасан нөхцөл, түүний дотор Amway-н холбогдох ёс зүйн дүрмийг хязгаарлалгүйгээр дагаж мөрдөх үед хувийн мэдээллийг боловсруулна.
- Бид хуулиар хүлээсэн үүргээ мөрдөхийн тулд, тэр дундаа:
- Биднээс мэдээлэл хадгалахыг шаарддаг тэдгээр хууль тогтоомжуудийг дагаж мөрдөх үед; мөн түүнчлэн
- Бидэнд хамаатай бусад хууль тогтоомжуудыг дагаж мөрдөх үед.
- Бидний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс, тэр дундаа:
- Бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, үйлчилгээг дараах арга замуудаар үнэлэх, сайжруулах үед:
- Манай бүтээгдэхүүн, материал ба/эсвэл үйлчилгээний хэрэглээнд дүн шинжилгээ хийх үед;
- Таны хэн болохыг танихгүй байгаа мэдээлэлд дүн шинжилгээ хийхийн тулд таны хувийн мэдээллийг; мөн түүнчлэн
- Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх;
- Amway-н сургалт, уулзалт, арга хэмжээнүүдэд оролцож буй оролцоог тань хянах, баримтжуулах, үнэлэх үед;
- Таныг, биднийг болон бусдыг залилангаас, зөвшөөрөлгүй гүйлгээ, нэхэмжлэл болон бусад хариуцлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үед;
- Компанийн бодлого, салбарын стандартад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах шаардлагатай үед; мөн түүнчлэн
- Компанийн дотоодын зорилгын үүднээс хувийн мэдээллийг боловсруулах үед.
Бид дээрх зорилгуудаар таны хувийн мэдээллийг боловсруулахдаа байгууллагынхаа хууль ёсны ашиг сонирхлыг таны мэдээллийг нууцлан, хамгаалах эрхтэй нягт уялдуулдаг. Та бидэнтэй PrivacyOffice@amway.com -хаягаар холбогдож нэмэлт мэдээлэл авч болно.
Бид хувийн мэдээллийг хэнд шилжүүлдэг вэ?
Amway нь таны хувийн мэдээллийг худалдадгүй, түрээслэдэггүй, арилжаалдаггүй. Бид таны хувийн мэдээллийг хамтарсан хянагчдын хувиар боловсруулж, дараах байдлаар хуваалцдаг:
- Amway нэрийн дор дэлхий даяар шууд борлуулалтын бизнес эрхэлж буй холбогдох байгууллагуудтай хуваалцдаг бөгөөд тэдэнд хувийн мэдээллийг дэлгэн задруулах нь Amway компанийн хувьд үндэслэлтэй, шаардлагатай, учир зүйтэй байдаг;
- Amway-тай хамтран хийх бизнесийг дэмжихийн тулд бусад БДБЭрхлэгчидтэй;
- «software-as-a-servise» эсвэл «platform-as-a-service», эсвэл «infrastructure-as-a-service» шийдэл нийлүүлэгчидтэй, програм хангамж боловсруулах үйлчилгээтэй, мэдээллийн системийн засвар үйлчилгээтэй, өгөгдөл хадгалах үйлчилгээтэй эсвэл маркетингийн үйлчилгээ үзүүлэгчидтэй;
- логистикийн үйлчилгээ үзүүлэгчтэй;
- санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчтэй; мөн түүнчлэн
- Таны, бусдын болон бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол, эд хөрөнгө, аюулгүй байдлыг хамгаалахын тулд хууль тогтоомжид заасан болон зөвшөөрөгдсөн эсвэл үндэслэлтэй шаардлагатай тохиолдолд төрийн байгууллага эсвэл бусад гуравдагч этгээдтэй холбоо барина.
Мэдээллийг олон улсад (хил дамнан) дамжуулах
Бид таны талаар цуглуулсан хувийн мэдээллийг Amway-н доторх байгууллагууд болон бидний нэрийн өмнөөс хувийн мэдээлэл боловсруулдаг үйлчилгээ үзүүлэгчидтэй хуваалцдаг. Эдгээр компаниудын зарим нь хувийн мэдээллийг анх цуглуулсан улсаас өөр улсад байрладаг. Тэдгээр улсуудын хууль тогтоомж нь мэдээллийг анх цуглуулсан улсынхтай ижил түвшинд хамгаалж чаддагүй байж болно. Бид таны хувийн мэдээллийг бусад улс руу шилжүүлэхдээ мэдээллийг энэхүү Журмын болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалдаг.
Бид хувийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ
Бид өөрсдийн боловсруулдаг хувийн мэдээллийг санамсаргүйгээр, хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр устгах, алдах, өөрчлөх, нэвтрэх, задруулах, ашиглахаас хамгаалахад чиглэсэн техникийн болон зохион байгуулалтын зохих арга хэмжээнүүдийг авдаг.
Amway нь хувийн мэдээллийг хамгаалахын тулд дараах арга хэмжээнүүдийг авдаг.
- хувийн мэдээллийг боловсруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий этгээдийг томилсон байгаа;
- хувийн мэдээллийг боловсруулах бодлогыг тодорхойлсон баримт бичгүүдийг нийтэлсэн байгаа;
- тэдгээрийг боловсруулах явцад хувийн мэдээллийн аюулгүй байдалд заналхийлж буй хүчин зүйлүүүдийг тодорхойлсон;
- хувийн мэдээллийн мэдээллийн системийг ашиглалтад оруулахаас өмнө хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үр дүнтэй арга хэмжээнүүдийг авсан;
- хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх явдлыг арилгах арга хэмжээнүүдийг авдаг;
- мэдээллийн системд боловсруулагдаж буй хувийн мэдээлэлд нэвтрэх журмыг тогтоосон;
- нэвтрэх эрхийг багасгах хэрэгсэл, хандалтыг хянах хэрэгсэл болон бусад хамгаалалтын арга хэмжээнүүдийг авсан;
- Amway компанийн холбогдох ажилтнууд хувийн мэдээллийг боловсруулахтай холбоотой орон нутгийн хууль, тогтоомжуудтай танилцдаг;
- Өгөгдөл/мэдээллүүдтэй төхөөрөмжүүдийг тоолж бүртгэдэг;
- Хувийн мэдээллийг боловсруулах ажил Хувийн мэдээллийн тухай хууль болон орон нутгийн Amway-н дүрэм журмын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгадаг.
Бид хувийн мэдээллийг хэр удаан хадгалдаг вэ?
Бид хувийн мэдээллийг
- Гэрээт болон бусад харилцаа дуусгавар болсноос хойш 5 жил;
- Санхүүгийг сүүлчийн гүйлгээ хийгдсэнээс хойш 5 жил буюу
зайлшгүй шаардлагатай байгаа, эсвэл хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолуудад уг хувийн мэдээллийг цуглуулах болсон зорилгод (дээрх “Бид хувийн мэдээллийг яаж ашигладаг вэ” хэсгийг үзнэ үү) хэрэгтэй байгаа бүхий л хугацааны туршид хадгалдаг.
Манай мэдээлэл хадгалах үйл ажиллагааны талаар асуух зүйл байвал доор өгсөн холбоо барих мэдээллийг ашиглан бидэнтэй холбогдоно уу.
Журмыг шинэчлэх
Amway Журмыг хэзээ л бол хэзээ шинэчилж болно. Энэ Журамд гарсан аливаа өөрчлөлтийн талаар бид Amway-н албан ёсны вэбсайт, Amway-н албан ёсны хэвлэлд эсвэл харилцаа, холбооны сувгуудад одоо хүчинтэй байгаа хувилбарыг нь нийтлэх замаар танд мэдэгдэх болно. Мэдэгдэлд өөрөөр заагаагүй бол бүх өөрчлөлт нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Та дараах эрхүүдийг эдэлнэ:
Нэвтрэх эрх
Та өөрийн хувийн мэдээллийг боловсруулж байгаа эсэх, яг ямар мэдээлэл боловсруулж байгаа талаар мэдэж авах эрхтэй. Та мөн хувийн мэдээллийнхээ хуулбарыг биднээс нэхэх эрхтэй.
Залруулга хийх эрх
Та буруу гэж үзэж байгаа хувийн мэдээллээ засахыг биднээс шаардах эрхтэй. Та мөн дутуу гэж үзэж байгаа мэдээллээ нөхөн дүүргэхийг биднээс шаардах эрхтэй.
Мэдээлэл устгах эрх
Энэ эрхийг “мартуулах эрх” гэж бас нэрлэдэг бөгөөд энгийн үгээр хэлбэл, хэрэв бидэнд тухайн мэдээллийг үргэлжлүүлэн ашиглах зайлшгүй шалтгаан байхгүй бол мэдээллээ устгах хүсэлтийг гаргах боломжийг олгодог. Устгах эрх нь хоёр талд хоёуланд нь хамаарах биш ; жишээ нь бид таны мэдээллийг хадгалах хууль ёсны үүрэг хүлээсэн бол устгахгүй байж болно.
Боловсруулалт хязгаарлах эрх
Та тодорхой нөхцөл байдалд та хувийн мэдээллээ боловсруулахыг хязгаарлахыг биднээс хүсэх эрхтэй.
Мэдээлэл шилжүүлэх эрх
Энэ эрх зөвхөн таны бидэнд өгсөн хувийн мэдээлэлд л хамаатай байна. Та бидэнд өгсөн мэдээллээ өөр байгууллагад шилжүүлэх эсвэл өөртөө шилжүүлэхийг биднээс шаардах эрхтэй.
Зөвшөөрөлөөсөө татгалзах эрх
Хэрэв та бидэнд өөрийн хувийн мэдээллийг боловсруулах зөвшөөрөл өгсөн бол та хүссэн үедээ тэр зөвшөөрлөө цуцлах эрхтэй. Энэ нь цуцлахаас өмнө таны зөвшөөрлийн үндсэн дээр хийгдсэн боловсруулалтын хууль ёсны байдалд нөлөөлөхгүй.
Эсэргүүцэх эрх
Бид таны хувийн мэдээллийг өөрсдийн хууль ёсны ашиг сонирхлыг хэрэгжүүлэх зорилготойгоор боловсруулж байгаа тохиолдолд та ямар ч үед ийм боловсруулалтыг эсэргүүцэх эрхтэй. Хэрэв та эсэргүүцвэл таны өгөгдлийг үргэлжлүүлэн ашиглах зайлшгүй бөгөөд хууль ёсны шалтгаан байхгүй бол бид боловсруулалтыг зогсоох болно.
Гомдол гаргах эрх
Хэрэв танд таны хувийн мэдээллийг хэрхэн боловсруулж байгаатай холбоотойгоор санаа зовоосон асуудал байгаа бол тэр асуудлыг тань шалгаж, танд хариу, зөвлөгөө өгөх Privacy Office/Нууцлалын албатай (холбоо барих мэдээлэл нь доор байгаа) холбогдоорой. Хэрэв та бидний өгсөн хариултанд сэтгэл хангалуун бус байвал мэдээлэл хамгаалах зохицуулагч байгууллагад гомдол гаргах эрхтэй.
Хэрэв та эдгээр эрхийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл PrivacyOffice@amway.com хаягаар бидэнтэй холбогдоно уу.