Amway онлайн дэлгүүрийн захиалга

Өөрөө захиалгаа хэрхэн оруулах заавар
  • Бүтээгдэхүүн дээр хулганаа байршуулаад «Миний сагсанд» гэсэн товчлуур дээр дарна уу.
  • Гарч ирэх цонхонд «Одоо баталгаажуулах» дээр дарна уу.
  • Сагс дотороо «Захиалга баталгаажуулах» дээр дарна уу.
1
2
3
Мөн Та өөрийн спонсор эсвэл өөр түншээр дамжуулан захиалга өгөх боломжтой. Тэр таны захиалгыг өөрийн захиалгад нэмснээр тээвэрлэлтэд тусалж, харин та хүргэлтийн мөнгөө хэмнэх болно.
Ганцаарчилсан захиалга
Үйлчлүүлэгч өөрийн Amway ID-гээ ашиглан захиалга хийх тухай
Өөрт тохирох хүргэлтийн аргаа сонгон Amway-д захиалгаа хийнэ үү. Зарим хүргэлтийн аргын хувьд захиалгын хамгийн бага үнийг тогтоосон байдаг (дэлгэрэнгүй мэдээллийг «Төлбөр ба хүргэлт» хэсгээс авна уу). Amway компани нь энэ үнийн дүнгээс доогуур захиалгад тээвэрлэлт хийдэггүй.
Хэрэв таны захиалгын дүн тогтоосон доод хэмжээнээс доогуур байвал өөрийн спонсор эсвэл бусад хамтрагч түншүүддээ хандан илгээх боломжтой. Тус холбогдсон хүн нь захиалгыг тань өөрсдийн захиалгад нэгтгээд, цаашдын хүргэлтэд туслах болно.
credit-card-amway
Анхаарлаа нааш нь хандуулна уу!
Үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн, зохих чанарын биологийн идэвхт нэмэлтийг (БИНБ) буцаах боломжгүй. Бүтээгдэхүүн сонгохдоо анхааралтай байж, захиалгын агуулгыг өөрөө шалгаарай. Бараа дутаасан тухай өргөдөл гаргах эцсийн хугацаа хуанлийн 14 хоног байна. Өргөдөл бөглөх хугацаа болон нөхцөлүүдийн бүрэн хувилбарыг «Буцаалт ба солих» хэсгээс үзнэ үү.
Багийн нэгтгэсэн захиалга
Хэд хэдэн Amway ID дугаар дээр багийн захиалга хийх боломжтой
Та захиалгын мөнгө нь хүрэлцэхгүй байгаа эсвэл жижиг хэмжээгээр захиалга хийх сонирхолтой түншүүд болон үйлчлүүлэгчиддээ туслах боломжтой бөгөөд ийм тохиолдолд бид тээврийг зохион байгуулна. Үүний тулд та эдгээр хэд хэдэн жижиг захиалгыг нэгтгэж, өөрийн захиалгад хавсаргаж, Amway руу илгээнэ үү.
Ийм нэгтгэсэн захиалгын нийт өртөг нь сонгосон хүргэлтийн аргаас хамааран заасан доод хэмжээнээс өндөр байх ёстой.
Хүргэлт хийх үеийн захиалгын үнэ

Компани руу захиалга илгээх үед Захиалагчийн харж буй зардал эцэслэсэн дүн биш байж магадгүй, учир нь захиалгыг боловсруулахдаа энэ зардалд дараах зүйлсийг нэмж оруулж болно.

  • Хүргэлтийн зардал.
  • Захиалгад автоматаар нэмэгддэг шинэ үйлчлүүлэгч эсвэл түншийн бүртгэлийн хураамжийн зардал.
  • Таны хөнгөлөлтийн нийлбэр дүн ч мөн тооцогдох боломжтой.

Захиалгын эцсийн өртгийг мэдэхийн тулд (баталгаажуулах) «Баталгаажуулах» гэсэн товчлуурыг дарснаар таны захиалгын бүх нарийн ширийн мэдээлэл боловсорч дууссаны дараа харах боломжтой болно.

Болзошгүй алдаанаас сэргийлье

Хэрэв та одоо бүртгэлтэй байгаа боловч буруу (өөр хүний ID) дугаар оруулсан бол таны үйлчлүүлэгч буюу түншийн оноог өөр түнш/үйлчлүүлэгчийн нэр дээр шилжинэ. Энэ тохиолдолд оноог тохируулах, урамшууллыг дахин тооцоолох хүсэлтийг хүлээн авахгүйг анхаарна уу.

Хэрэв вэбсайтаар дамжуулан Багийн нэгтгэсэн захиалга өгөхөд ямар нэгэн алдаа гарвал захиалга боловсруулах систем таны захиалгыг цуцлах болно. Энэ тохиолдолд «Миний оффис /Захиалгын түүх» хуудсан дээрх таны захиалгын төлөв байдал « Цуцлагдсан» болж өөрчлөгдсөн байна. « Захиалгын дэлгэрэнгүй» дээр дарснаар та цуцлагдах болсон шалтгааныг харах боломжтой боломжтой.

Цуцлагдсан захиалгын алдааг засахын тулд та бүтээгдэхүүнийг дахин шинээр сонгож захиалах шаардлагагүй бөгөөд «Дахин оролдох» гэсэн товчийг дарах хангалттай. Энэ товчийг дарсны дараа таны анх оруулсан захиалга бүхэлдээ сагсанд шилжих бөгөөд хуудасны баруун дээд буланд байрлах «Миний сагсанд» товчийг дарж үзэх боломжтой. Та сагсанд байгаа захиалгын өмнөх алдаануудаа засаад дахин захиалгаа илгээх боломжтой.

credit-card-amway
Анхаарлаа хандуулна уу!

«Order details» хуудаснаас захиалга илгээхдээ сагсанд «Дахин оролдох» товчийг зөвхөн нэг удаа дарна уу. Энэ товчлуур дээр хэдэн удаа дарна төчнөөн удаа захиалга сагсанд шидэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэв та «Дахин оролдох» товчийг хоёр удаа дарвал сагсанд давхар захиалга орох бөгөөд үүнээс болж та сагсанд байгаа бүх бүтээгдэхүүнийг устгаж, бүх алхмуудыг дахин хийх шаардлагатай болно.

Сарын сүүлийн өдөр бизнес эрхлэгч түншүүдийн идэвх өндөр байдаг тул сайтын хурд буурдгийг анхаарна уу.

Чухал
  • Хэрэв та багийн нэгтгэсэн захиалга хийх үед өөрийн ID дугаар дээр бүтээгдэхүүн худалдаж авахыг хүсэхгүй байгаа бол өөрийнхөө сагсанд 324168 кодтой Захиалга нээх үйлчилгээ гэдгийг сонгоход болно. Харин доош нь багийнхаа хүмүүсийн захиалгыг нь тэдний ID дугаар тус бүр дээр сагсанд хийх маягаар нэгтгэх боломжтой.
  • Багийн нэгтгэсэн захиалга өгөхдөө та захиалгын анхны оролцогч, төлбөр төлөгч, хүлээн авагч гэж явна.
  • Хэрэв Та (агуулахаас) захиалгаа очиж авах боломжгүйг ойлгож байгаа бол хүлээн авагчийг өөрчлөх шаардлагатай « Баталгаажуулах» шатанд захиалга өгөхдөө түүний нэрийг зааж өгөх мөн холбоосоор дамжуулан хүлээн авагчийг өөрчлөх маягтыг бөглөх боломжтой.
credit-card-amway
Анхаарлаа нааш нь хандуулна уу!
Үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн, зохих чанарын биологийн идэвхт нэмэлтийг (БИНБ) буцаах боломжгүй. Бүтээгдэхүүн сонгохдоо анхааралтай байж, захиалгын агуулгыг өөрөө шалгаарай. Бараа дутаасан өргөдөл гаргах эцсийн хугацаа хуанлийн 14 хоног байна. Өргөдөл бөглөх хугацаа болон нөхцөлүүдийн бүрэн хувилбарыг «Буцаалт ба солих» хэсгээс үзнэ үү.